Налайх дүүрэгт менингококкын халдварын тохиолдол бүртгэгдсэнтэй холбоотойгоор Налайх дүүргийн онцгой комисс, Дүүргийн эрүүл мэндийн төвөөс мэдээлэл хийлээ.
“Өчигдөр өглөө 8:30 маш өндөр халууралттай 3 нас 7 сартай эрэгтэй хүүхэд Налайх дүүргийн “Нарны эрч” өрхийн эрүүл мэндийн төвд ирж үзүүлсэн. ХӨСҮТ-ийн лабораторид шинжилгээ өгснөөр 17 цагт шинжилгээний хариугаар менингит болох нь тогтоогдсон. Хүүхэд 28-ны шөнө халуурч хоносон бөгөөд өглөө биеэр нь тууралт гарсан. Одоогийн байдлаар хүүхдийн биеийн байдал маш хүнд байгаа ба хордлого ихтэй. ХӨСҮТ-ийн сэхээн амьдруулах эрчимт эмчилгээнд хоносон.
Хүүгийн явж байсан цэцэрлэг мөн цэцэрлэгийн байранд байдаг 160-р сургууль, тухайн хүүхдийн эгчийн сургууль гэсэн гурван байгууллагыг тусгаарлалтад авсан” гэв.