Categories
мэдээ нийгэм

Найзындаа очихоор гараад гурав хоног сураггүй болсон иргэний цогцос уулнаас олджээ

Найзындаа очихоор гараад гурав хоног сураггүй болсон иргэний цогцос олджээ.

Тодруулбал, Чингэлтэй дүүргийн харьяат 47 настай эрэгтэй гуравдугаар сарын 2-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн 33 дугаар хороонд байдаг найзындаа очно гэж гараад сураггүй болоод байжээ. Улмаар ар гэрийнхэн нь онцгой байдлын газарт хандсанаар иргэнийг эрэн хайх ажиллагааг эхлүүлсэн байна.

Нийслэлийн Аврах анги 105-ын алба хаагчид эрэн хайх ажиллагааг зохион байгуулж, өчигдөр буюу гуравдугаар сарын 5-ны 13:00 цагт “Шижирийн даваа”-ны өврөөс талийгаачийн цогцсыг олсон байна. Улмаар талийгаачийн цогцсыг тус дүүрэг дэх Цагдаагийн хоёрдугаар хэлтсийн жижүүрийн бүрэлдэхүүнд шилжүүлэн өгчээ.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *