Categories
мэдээ нийгэм

Наадмын ёслолын ажиллагааг Н.Болд, Ч.Ганхуяг нар найруулна

Энэ жил Үндэсний их баяр наадам, Их Монгол Улс байгуулагдсаны 809 жилийн ой, Ардын Хувьсгалын 94 жилийн ойн баяр наадмыг энэ жил тэмдэглэн өнгөрүүлнэ. Наадмын урлагийн тоглолт, ёслолын ажиллагааг “Номадс” компанийн ерөнхий захирал, Наадмын соёл урлагийн салбар хорооны ерөнхий продюссер М.Есөнмөнх продюсерлэж, найруулагчаар Цэргийн дуу бүжгийн эрдмийн чуулгын найруулагч Ч.Ганхуяг, Улсын дуурь бүжгийн эрдмийн театрын найруулагч Н.Болд нар ажиллахаар болжээ. Мөн наадмын өдрүүдэд тэр дундаа соёл урлагийн тоглолтын үзүүлбэрт гадаадын од тоглолтоо тавихаар болсон гэсэн мэдээлэл бий ч энэ талаар албан ёсны мэдээлэл гараагүй байгаа юм.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *