Үндэсний их баяр наадмын өдөр буюу өчигдөр Эх нялхаст 28 хүүхэд мэндэлжээ. Дуу хадаан төрсөн бяцхан үрсийн 17 нь хүү бол 11 охин аж. Мөн хоёр ээж ихэр хүүхдүүд төрүүлсний нэгнийх нь ихэр хоёулаа эрэгтэй хүүхэд бол нөгөө ихэрүүд эрэгтэй, эмэгтэй юм байна. Ихэрүүд 2.250-3300 жинтэй төржээ. Ихэр хүүхдүүд хийсвэрээр төрсөн ч эх, хүүхдийн биеийн байдал сайн байгаа гэж Эх нялхасын төрөх тасгийн лавлагааны төвөө мэдээлэл өглөө. Тус эмнэлгийн төрөх тасаг баяр наадмын өдрүүдэд багагүй ачаалалтай багйаа ажээ. Монголын үрс маш олон болтугай.
Н.ГАН