Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

НААДМЫН ТОЙМ: Шинэ начин, харцага, заан, гарьд, арслантай наадам

Тулгар төрийн 2226, Их Монгол Улсын 811, Ардын хувьсгалын 96 жилийн ой, Үндэсний их баяр наадмын барилдаанд хүчит 512 бөх уран мэхээ уралдуулж, хүч бяраа сорьсон. Энэ жилийн наадмаар олон түмнийг өндөлзүүлсэн, бөхийн тааврыг эвдсэн олон сайхан барилдаан болж Улсын начин зургаа, Улсын харцага хоёр, Улсын заан хоёр, , Улсын гарьд цолтон нэг, Улсын арслан нэг төрлөө.

Начны тавын даваанд хүчит 32 бөх зодоглосноос Говь-Алтай аймгийн Чандмань сумын харьяат, “Хилчин” спорт хороо, Хантайшир бөхийн дэвжээний бөх Балганы Хишигбаатар, Булган аймгийн Гурванбулаг сумын харьяат “Алдар” спорт хороо, “Булган хангай” дэвжээний бөх Бат-Өлзийн Бат-Эрдэнэ, Архангай аймгийн Батцэнгэл сумын харьяат, “Бөх Билэгт” дэвжээний бөх Жаргалсайханы Дагва-Очир, Булган аймгийн Бүрэгхангай сумын уугуул, “Хилчин” спорт хороо, “Булган хангай” дэвжээний бөх Дармаагийн Тамир, Баян-Өлгий аймгийн Улаанхус сумын харьяат, “Сүлд” спорт хороо, “Бес богда” дэвжээний бөх Бередмуратын Серик, Төв аймгийн Сүмбэр сумын харьяат, “Дүнжингарав” дэвжээний бөх Галсан-Очирын Ганжад нарт Монгол Улсын начин цол олголоо.

Тавын давааны дүйз:

  1. Дар.ав Г.Өсөхбаяр – а.з Ж.Дагва-Очир
  2. У.ав Г.Эрхэмбаяр – у.ар Д.Азжаргал
  3. У.ав Ч.Санжаадамба – а.а Г.Ганжад
  4. У.ав С.Мөнхбат – у.з Д.Баасандорж
  5. У.ар П.Бүрэнтөгс – а.а Д.Тамир
  6. У.ар Э.Оюунболд – а.а Хангай
  7. У.ар Р.Пүрэвдагва – у.х А.Цацавшир
  8. У.г Н.Ганбаатар – а.х.а Б.Хишигбаатар
  9. У.г Б.Гончигдамба – у.н Ч.Батчулуун
  10. У.г Ж.Бат-Эрдэнэ – а.а Бадарч
  11. У.х Ц.Содномдорж – у.н Л.Цэрэнтогтох
  12. У.Х Ө.Бат-Орших – у.н Л.Лха-Очир
  13. У.х Н.Түвшинбаяр – у.н Э.Энхбат
  14. У.х Т.Баасанхүү – а.а Б.Серик
  15. У.х Ө.Даваабаатар – а.а Б.Бат-Эрдэнэ
  16. У.х Н.Жаргалбаяр – Х.Гантулга

  • Зургаагийн даваанд хүчит 16 бөх зодоглосноос Архангай аймгийн Цэнхэр сумын харьяат, “Бөх Билэгт” дэвжээний бөх Мягмарын Бадарч, Ховд аймгийн Буянт сумын харьяат, “Ховд” дэвжээний бөх Оргихийн Хангай нар урамтай сайхан барилдаж харцага цолны болзол хангасан юм.
  • Зургаагийн давааны дүйз
  • Долоогийн даваанд шөвгийн найман бөх уран мэхийг уралдуулснаас Булган аймгийн Сайхан сумын харьяат, “Булган хангай” дэвжээ, “Женко” клубын бөх Найдангийн Түвшинбаяр, Сэлэнгэ аймгийн Мандал сумын харьяат, “Сүлд” спорт хороо, “Увс нуур” дэвжээний бөх Нэгдэлийн Жаргалбаяр нар Монгол Улсын заан цолны болзол хангав.

  1. У.ав Г.Эрхэмбаяр – а.з Ж.Дагва-Очир
  2. У.ав С.Мөнхбат – – а.а Б.Бат-Эрдэнэ
  3. У.х Ц.Содномдорж – а.а Г.Ганжад
  4. У.х Ө.Бат-Орших – а.х.а Б.Хишигбаатар
  5. У.х А.Цацавшир – у.х Н.Түвшинбаяр
  6. У.х Н.Жаргалбаяр а.а Д.Тамир
  7. У.н Ч.Батчулуун – а.а М.Бадарч
  8. А.а Б.Серик – а.а О.Хангай

Долоогийн давааны дүйз:

  1. У.ав Г.Эрхэмбаяр – у.х Н.Жаргалбаяр
  2. У.ав С.Мөнхбат – у.х Ө.Бат-Орших
  3. У.х Ц.Содномдорж – а.а М.Бадарч
  4. У.х Н.Түвшинбаяр – а.а О.Хангай


Наймын даваанд Улсын харцага Ц.Содномдорж улсын харцага Н.Жаргалбаяраар, Улсын харцага Ө.Бат-Орших улсын харцага Н.Түвшинбаяраар тус тус найм давж Монгол Улсын гарьд цолны болзол хангасан юм.

Хүчит 512 бөхөөс үзүүр түрүү булаалдахаар гарьд цолны болзол хангаад байсан Ц.Содномдорж, Ө.Бат-Орших нар зодоглосон билээ. Улмаар Хөвсгөл аймгийн Тосонцэнгэл сумын харьяа улсын гарьд Ц.Содномдорж давж Монгол Улсын арслан цолны болзол хангаж наадамчин олноо баясгасан юм.


Б.НАРАН

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *