Categories
мэдээ нийгэм

Наадам тав хоног үргэлжилнэ

Үндэсний их баяр наадам, Их Монгол Улс байгуулагдсаны 809 жилийн ой,
Ардын Хувьсгалын 94 жилийн ойн баяр наадмыг зохион байгуулах комисс
өнөөдөр хуралдлаа.

Хуралдаанаар наадмын бэлтгэл ажлын талаар есөн салбар хорооны ахлагч
нар мэдээлэл хийв. Өгсөн мэдээллээр бол наадмын бэлтгэл ажлыг долдугаар
сарын 1-нд бүрэн дуусгахаар ажиллаж байгаа аж.

Энэ жилийн баяр наадамд зориулсан арга хэмжээ хөтөлбөрийн дагуу
долдугаар сарын 4-нд эхлэх гэнэ. Гадаадын алдартай оддын тоглолт зохион
байгуулах талаар төлөвлөгөөнд тусгагдсан ч хэнийг урих нь тодорхойгүй
байгаа аж. Энэ асуудал тодорхой болсны дараа Ерөнхий сайд мэдээлэл
өгөх юм байна.

Энэ жилийн наадмын үйл ажиллагаа тав хоног үргэлжлэх тул зардал өмнөх
оныхоос өсч, Засгийн газрын нөөц хөрөнгөөс 1.9 тэрбум, нийслэлийн нөөц
хөрөнгөөс 500 сая, наадмын үйл ажиллагааны орлогоос 370-аад сая төгрөг
зарцуулахаар тооцжээ.


НААДМЫН ТӨСӨВ: 2 тэрбум 747 сая төгрөг

  • Үндэсний бөхийн барилдаанд 85 сая 726 мянган төгрөг
  • Хурдан морины уралдаанд 227 сая 360 сая төгрөг
  • Сур харваанд 83 сая 777 мянган төгрөг
  • Шагайн харваанд 28 сая 190 мянган төгрөг
  • Урлаг соёлын арга хэмжээнд сая 12 мянган төгрөг
  • Аварга адуучин шалгаруулахад 104 сая 455 мянган төгрөг
  • Төрийн ёслол, хүндэтгэлийн арга хэмжээнд 93 сая 60 мянган төгрөг
  • Хэв журам хамгаалахад 267 сая 42 мянган төгрөг
  • Тохижилт засвар, худалдаа үйлчилгээнд 769 сая 514 мянган төгрөг
  • Урилга хөтөлбөр, бусад зүйлс хэвлүүлэхэд 32 сая төгрөг
  • Бусад арга хэмжээнд 224 сая 796 мянган төгрөг
  • Хэвлэл мэдээлэл, сурталчилгаанд 18 сая 600 мянган төгрөг тус тус зарцуулахаар төлөвлөжээ.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *