Калифорниа мужийн Карсон хотын “Dignity Health Sports Park” цэнгэлдэхэд өнөөдөр Монгол Улсын Гавьяат тамирчин Н.Төгсцогт ээлжит тулаанаа хийлээ.
Тэрбээр, WBA холбооны түр аваргын бүсийг эзэмшигч Крис Колбертын саналыг хүлээн авч шахуу хугацаанд бэлтгэл ханган тулалдсан юм.
Сонирхогчдын боксын олимп болон дэлхийн аваргын мөнгөн медальт Нямбаярын Төгсцогтын хувьд 13 тулаан хийхдээ нэг удаа ялагдал хүлээж байсан. Нийт тулааныхаа 69 хувьд нь хүнд цохилтоор ялжээ. Харин түүний өрсөлдөгч Крис Колберт нэг ч ялагдаагүй босоо амжилттай байсан аж. Ийнхүү тэдний тулаан үзэгч, фэнүүдийнх нь уухайн дуунд сонирхолтой болж өнгөрлөө.