Categories
мэдээ нийгэм

Н.Тэмүүлэн: Гадаадын их, дээд сургуульд зээлээр суралцах оюутны сургалтын төлбөрийг хувийн дансанд шилжүүлсэн зөрчил илэрч байна DNN.mn

Авлигатай тэмцэх газраас Боловсролын зээлийн сан болон нүүрсний хулгайн хэргийн талаар мэдээлэл хийлээ.

АТГ-ын Мөрдөн байцаах хэлтсийн II албаны дарга Б.Батбилэг “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн худалдан авах үйл ажиллагаа нь сэжигтэй байж болзошгүй буюу авлига авсан байх магадлалтай хэмээн шалгасан юм. Шалгалтын явцад ямар нэгэн гэмт хэргийн шинж чанар илрээгүй тул хэргийг хаах саналыг прокурорт тавьсан. “Тавантолгой” компанийн гүйцэтгэх захиралтай холбоотой хэрэгт долоон тэрбум төгрөгийн үнэлгээ бүхий спорт цогцолборын барилга битүүмжлэгдэж, хураагдсан. Шүүхийн шийдвэр гарсны дараа уг асуудлыг хэрхэхийг шийднэ. “Тавантолгой төмөр зам” компанийн гүйцэтгэх захиралтай холбоотой хэрэгт 5.3 тэрбум төгрөгийн оффисын талбай илэрч, хураасан” гэв.

Авлигатай Тэмцэх Газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах ажилтан, комиссар Н.Тэмүүлэн “Гадаадад суралцагчдын зээлийг чөлөөлөх асуудлыг дээд боловсролын санхүүжилт, суралцагчдын нийгмийн баталгааны тухай хуульд нийцүүлж хэрэгжүүлээгүй. Жишээлбэл, 2011 оноос хуулиар суралцагчийн сургалтын төлбөрийг эргэн төлүүлэх, зээлийг чөлөөлөх, хөнгөлөх асуудлыг УИХ журам гаргахаар хуульчилсан боловч боловсролын асуудал эрхэлсэн сайд нар зөрчиж, зээл чөлөөлөх тушаал шийдвэрийг гаргадаг байсан.

  • Хууль зөрчиж чөлөөлсөн сургалтын зээл, түүний улмаас учирсан хохирлоо нөхөн төлүүлдэггүй.
  • Нийгмийн даатгалын шимтгэлийг хөдөлмөрийн хөлсний доод хэмжээгээр төлдөг, хугацаа нь дуусаагүй байхад чөлөөлдөг.
  • Захиалагч байгууллагадаа гэрээнд заагдсан хугацаандаа ажиллаагүй хүмүүсийг зээлээс чөлөөлдөг.
  • Гадаадын их, дээд сургуульд зээлээр суралцах оюутны сургалтын төлбөрийг хувийн дансанд шилжүүлдэг.
  • БЗС-гаас хийгдэж буй мөнгөн гүйлгээг нягтлан шилжүүлдэггүй. Жишээ нь, тухайн сургуулиас австрали доллароор нэхэмжлэх ирсэн байхад америк доллароор тооцоод шилжүүлдэг байна.

Эдгээр зөрчилтэй холбоотой зөвлөмжийг ЗГХЭГ, БШУЯ-нд хүргүүлсэн. БЗС-гийн зээлийг олгохдоо бусдад давуу байдал бий болгосон эсэх, зээлийг зориулалтын дагуу зарцуулсан эсэх, зохих зорилтот мэргэжилтэн бэлтгэхэд олгосон эсэхийг АТГ-ын мөрдөн шалгах хэлтсээс шалгаж байна” гэв.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *