Categories
мэдээ нийгэм цаг-үе

Н.Мөнхбатыг хууль бусаар цагдан хорьсон гэх үндэслэлээр Шүүхийн сахилгын хороонд хандав || DNN.mn

Шүүгчдийн хууль бус үйл ажиллагааны талаар Хөгжлийн банкны захирал асан Н.Мөнхбатын өмгөөлөгч Н.Ариунболд мэдээлэл өглөө.

Тэрээр “Хөгжлийн банкны асуудалтай холбоотойгоор олон хүнийг өнгөрсөн долоо хоногт цагдан хорьсон. Хөгжлийн банкны захирал асан Н.Мөнхбатыг 2014 онд зээл олгосон гэх асуудлаар буруутган эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж байгаа. Улмаар цагдан хорьсон. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанаас гадуур үндэслэлээр хүнийг цагдан хорьж болдоггүй. Гэтэл Сүхбаатар дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүх гүйцэтгэх ажиллагааны явцад цугларсан гэх нотлох баримтад үндэслэн баривчлан хорих шийдвэр гаргасан. Энэ нь Үндсэн хууль зөрчсөн үйлдэл гэж бид үзэж байна. Тиймээс Сахилгын хороонд гомдол гаргаж байна” гэлээ.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *