Categories
мэдээ улс-төр

Н.Ганболдыг АТГ-ын даргаас чөлөөлөхийг дэмжлээ

Хууль зүйн байнгын хорооны хуралдаан үргэлжилж байна. Хуралдаанаар АТГ-ын дарга Н.Ганболдыг албанаас нь чөлөөлөх тухай хэлэлцэж байгаа билээ. Энэ үеэр УИХ-ын гишүүн Х.Тэмүүжин Н.Ганболдод хандан “Хуулийн байгууллагын толгойд няхуур хүмүүс байх тусмаа хэлмэгдүүлэлт, хүний эрхийн зөрчил бага гарах болов уу гэж боддог. Энэ байгууллагыг өөрийн гэсэн өнгө төрхтэй болгох гэж ажилласанд тань баярлалаа” гэв.

УИХ-ын гишүүн Д.Ганбат “Сүүлийн дөрвөн жилд Монгол Улс авлигын индексээр 120 дугаар байраас 72 дугаар байрт орсон. Үүнд тус байгууллагын удирдлагаар 5 жил ажилласан Н.Ганболд даргын хувь нэмэр их байгаа байх” гэлээ. Ингээд санал хураахад байнгын хорооны гишүүдийн олонхи Н.Ганболдыг АТГ-ын даргаас чөлөөлөхийг дэмжлээ.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *