Categories
мэдээ нийгэм

Н.Баярмөнх: БЗД-ийн VII хорооны нутаг дэвсгэр дэх Батхаан төвд голомт үүссэн

ЭМЯ-ны ээлжит хэвлэлийн хурлын үеэр Баянзүрх дүүргийн ЗДТГ-аас тус дүүргийн нэгдсэн эмнэлэгт халдварын голомт үүссэнтэй холбогдуулан авч хэрэгжүүлж буй арга хэмжээний талаар мэдээлэл өглөө.

Баянзүрх дүүргийн Засаг дарга бөгөөд Дүүргийн Онцгой Комиссын дарга Н.Баярмөнх “Дүүргийн нэгдсэн эмнэлэгт халдвар гарах үед 449 хүн дотор байсан. Үүнээс тодорхой тооны хүмүүсийг тусгаарлах байр руу шилжүүлсэн. Мөн VII хорооны нутаг дэвсгэр дэх Батхаан төвд голомт үүссэн тул тандалт судалгааны баг гараад ажиллаж байна.

Одоогийн байдлаар 28 хорооныхоо иргэдийг 20 цэг дээр шинжилгээнд хамруулж байгаа” хэмээв.

.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *