УИХ-ын гишүүн Н.Алтанхуягийг АТГ болон
Тагнуулын ерөнхий газраас шалгаж байгаа талаар мэдээлэл гарах болсон. Тэгвэл
Н.Алтанхуяг гишүүн Ерөнхий сайд Ч.Сайханбилэгээс тодруулга хүссэн албан бичиг
явуулжээ. УИХ-ын гишүүн Н.Алтанхуягт энэ сарын 3-ны өдөр Тагнуулийн Ерөнхий
газрын Мөрдөн байцаах хэлтсээс зарлан дуудах хуудас ирүүлсэн байна. Хэрэв
ирэхгүй бол албадан ирүүлэх арга хэмжээ авна гэж байсан тухай УИХ-ын гишүүн
Н.Алтанхуяг тус албан бичигтээ бичжээ. Энэ талаар Ерөнхий сайд танаас
тодруулахад “Би ярилаа. Очих шаардлагагүй” гэсэн хариулт авсан. Өнөөдөр
(өчигдөр) 2015 оны зургадугаар сарын 29-ний өдөр Тагнуулаас дахин дахин зарлан
дуудах хуудаст ирүүлжээ. Тагнуулын ерөнхий газар нь Ерөнхий сайдын шууд
харьяаны агентлаг тул ямар асуудлаар дуудаж байгаа талаар тодруулга бичгээр
гаргаж өгнө үү. Улс орны аюулгүй байдал болон төрийн үйл ажиллагаатай холбоотой
ямар ч асуудлаар тодруулга өгөхөд бэлэн байна хэмээн албан бичигтээ бичсэн
байна. Түүнчлэн өөрийн фэйсбүүк хуудаснаа “Хоёр жил гаруй АТГ ажил
хийлгэдэггүй, амар заяа үзүүлдэггүй байсан дээр тагнуулын газар нэмэгдлээ.
Монголынхоо төлөө дуугарч болохгүй, босгож бүтээж, хийж болохгүй цаг болохнээ.
Гадна дотно барьцаалагдсан хүмүүс тагнуулыг толгойлдог болжээ” хэмээн бичсэн
байна.