Categories
мэдээ цаг-үе

Музейн нээлттэй өдрүүдээр 35 музейд 81 мянга гаруй иргэн зочилжээ DNN.nm

 Энэ жил “Музейн нээлттэй өдрүүд”-ийг “Бүсчилсэн хөгжил ба эх оронч үзэл” агуулгын хүрээнд улс даяар 3 дугаар сарын 7-13-нд зохион байгуулав.

Энэ үеэр орон нутгийн өмчийн 23 музей 122, төрийн өмчийн 10 музей 57, нийт 179 арга хэмжээнд 81,805 иргэнийг хамруулан зохион байгуулсан байна. Мөн төрийн болон орон нутгийн өмчийн музейд байнгын үзүүллэгийн танхимаараа иргэдэд үнэ төлбөргүй үйлчилжээ.

Энэ жилийн онцлог нь монголын уламжлалт баяр, сар шинийн өдөр Чингис хаан Үндэсний музейд Их хааны өргөөг байгуулж, Эзэн Богд Чингис хааны Алтан хөрөг, Шүтээн их Цагаан туг, төрийн Хасбуу алтан тамгыг бүтээн залсантай холбоотой тус музейг зорин ирж хүндэтгэл үзүүлэхээр ирсэн үйлчлүүлэгч ихтэй байв.

Монгол Улсын урт, дунд, богино хугацааны хөгжлийн бодлогод заасан зорилт арга хэмжээний хэрэгжилтийг хангахад дэмжлэг үзүүлэх зорилгын хүрээнд 2018 оноос эхлэн “Музейн нээлттэй өдрүүд”-ийг соёлын асуудал эрхэлсэн засгийн газрын гишүүний шийдвэрээр зохион байгуулж ирсэн. 

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *