Узбекстан улсын нийслэл Ташкент хотод эхэлсэн олон улсын жүдо бөхийн холбооны /IJF/ энэ оны гурав дахь тэмцээн болох “Ташкентын гранд слам” тэмцээний эхний өдөр эмэгтэйчүүдийн -48кг жинд МУГТ М.Уранцэцэг алтан медаль хүртэж, олимпийн эрхийн 1000 оноо авлаа. Тэрбээр эхний тойрогт хийлж, удаах тойрогт Энэтхэгийн Шушила Деви Ликмабамыг 2:28 минутад цэвэр ялж, улмаар зооны аваргын төлөө Италийн Франческа Миланийг нэмэлт цагт вазари үнэлгээгээр ялсан юм.
Улмаар хагас шигшээд өнгөрсөн жилийн Европийн аваргын мөнгө, Будапешт, Тель-Авивын гранд сламын хүрэл медальт Сербийн залуу од Андреа Стожадиновыг 6:24 минутын барилдан гарт нь өчих мэхээр цэвэр ялснаар Ташкентэд дөрөв дэх удаагаа аваргын төлөө барилдахаар шалгарав.
Аваргын төлөө манай тамирчин ДАШТ-ий мөнгөн медальт Японы Нацүми Цүнодаг 1:52 минутад хашиж мордон цэвэр ялснаар төрийн дуулалаа эгшиглүүллээ. М.Уранцэцэг Ташкентэд өмнө нь 2010 онд дэлхийн цом, 2015, 2017 онуудад Гран Прид түрүүлж байжээ.