Иргэн Б.Батбаатар өнөөдөр хэвлэлийн хурал зохион байгуулж, МҮЭХ-г шинэчлэн байгуулахыг тус холбооны гишүүд, дэмжигчдэд уриаллаа. Эдүгээ 100 жилийн түүхт МҮЭХ нийгмийн өмнө хүлээсэн үүргээ хангалттай биелүүлж чадахгүй байгаа хэмээн тэрбээр үзэж байгаа аж.
Иргэн Б.Батбаатар, “МҮЭХ “нийгэмд үйлчлэх ашгийн бус байгууллага байна” хэмээн дүрмэндээ заасан. Өөрөөр хэлбэл, зөвхөн цалин, тэтгэврийн асуудал бус орлогын тэгш бус байдал, ажилгүйдэл, ядуурал, үйлдвэрлэлийн осол гэмтлийг бууруулах зэрэг олон чиглэлд анхаарч ажиллах ёстой. Гэвч сүүлийн дөрвөн жилийн Хөдөлмөр, ниймгийн зөвшлийн гурван талт үндэсний хорооны хуралдааны үеэр цалин хөлсийг нэмэх шаардлага л тавьж ирсэн. Тиймээс нийгмийн өмнө хүлээсэн үүргээ биелүүлж чадахгүй байгаа МҮЭХ-г хөдөлмөрчдийн хөгжлийн төлөө ажилладаг болгон шинэчлэх шаардлагатай юм” гэлээ.