Монголын Оюутны Спортын Холбооноос 2018 оны оюутны улсын аварга шалгаруулах тэмцээн спортын 13 төрлөөр явуулж байгаа. Одоогийн байдлаар таван төрөл нь дуусаад байна. Жудо, сагсанбөмбөг, волейбол, шатар, чөлөөт бөхийн тэмцээний дараах үзүүлэлтээр их дээд сургуулиудын хүртсэн медалийн дүнг гаргалаа. Энэхүү үзүүлэлтээр МУБИС,ҮБТДС, “Аварга” БТДС, МУИС, ШУТИС гэсэн сургуулиудын баг тамирчид медалийн чанараар тэргүүлж явна. 17 их дээд сургуулийн оюутнууд алт-33, мөнгө-33, хүрэл-59 125 багц медалийн эзэд тодорчээ.
Дөрөвдүгээр сард таеквондо, футзал, гандбол, ширээний теннис, чирлидингийн тэмцээнүүд үргэлжлэн явагдах юм.