Увс аймгийн төвөөс урд зүгт 140 км-т Малчин сумын төвөөс урд зүгт 20 км-т 1 дүгээр багийн “Мөнгөн давалгаа” гэдэг газар Наранбулаг сумаас Улаангом чиглэлд зорчиж байсан 6 зорчигчтой суудлын автомашин Хяргас нуурт, урд 2 дугуй нь мөсөнд цөмөрч оржээ. Энэ тухай дуудлагыг 01 дүгээр сарын 26-ны өдрийн 15:25 цагт онцгой байдлын газар хүлээн авсан байна.
Тус аймгийн Онцгой байдлын газрын Аврах салбарын алба хаагчдыг очиход иргэн О-гийн эзэмшлийн “Prius-30” загварын суудлын автомашин нуурын эргээс 300-400 м зайд мөсөнд цөмөрч нуурын усанд бүхэлдээ орсон байсныг 5 метрийн гүнээс татан гаргаж, хүлээлгэн өгчээ.