Categories
мэдээ нийгэм

Монголын зэрэглэлийг В+ болгож бууруулав

Олон улсын үнэлгээний “Fitch”
агентлаг Монголын гадаад болон үндэсний валютын урт хугацааны зээлжих
эрхийн зэрэглэлийг “В”-ээс “В+” болгож бууруулсан талаар ТАСС агентлаг
уламжилжээ. “Монголын зэрэглэлийг бууруулсан нь гадаад төлбөрийг түргэн
хийх чадвар дутмаг, төсвийн хомсдол болон 2015-2017 оны эдийн засгийн
өсөлтийн урьдчилсан таамаг муу гарсантай холбоотой” гэж онцлон
тэмдэглэсэн байна. “Fitch” 2016 онд Монгол Улсын ДНБ-ий хэмжээ 3.6
хувьтай байна гэж тооцоолжээ. 2015 оны эцэст Монгол Улсын ДНБ-ий хэмжээ
8.6 хувьтай байна гэж таамагласан байна. Эдгээр нь Монголын зэрэглэлийг
В+ болгон бууруулах үндэслэл болсон гэжээ.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *