Монголын морин спорт уяачдын холбооны долдугаар их хурал энэ сарын 24-нд Улаанбаатар хотноо болно.
Тус холбооны анхны тэргүүнээр Галбадрахын Пунцагбалжир агсан ажиллаж байсан бол, улсын алдарт уяач У.Буяндэлгэр, тод манлай уяач Д.Бат-Эрдэнэ дараагийн тэргүүнээр ажиллаж байлаа. Өдгөө тус холбооны тэргүүн нь УИХ-ын дарга Миеэгомбын Энхболд юм.
Тус их хурлын төлөөлөгчдийг холбооны тэргүүлэгч болон тод манлай уяачдаас 110 төлөөлөгч, нийслэлийн уяачдын холбооноос 40, аймгуудын уяачдын холбооноос тус бүр тав, дүүргүүдийн уяачдын холбооноос тус бүр 10, сумын уяачдын холбооноос нэг төлөөлөгч тус тус сонгон оролцуулах юм.