Categories
мэдээ спорт

Монголын хүүхдийн спортын V их наадам ирэх сарын 12-18-нд болно

Монгол Улсын “Биеийн тамир, спортын тухай хууль”-ийн дагуу Засгийн газрын 2014 оны 359 дугаар тогтоолоор Монголын хүүхдийн спортын V их наадмыг 2015 онд үндэсний хэмжээнд зохион байгуулах шийдвэр гарч Эрүүл мэнд, спортын сайд, Боловсрол, соёл, шинжлэх ухааны сайдын хамтарсан тушаалаар зохион байгуулах хороо байгуулагдан ажиллаж байна.

Монголын хүүхдийн спортын V их наадмыг 2015 оны есдүгээр сарын 12-18-ны өдрүүдэд спортын 17 төрлөөр нэгэн зэрэг олон улсын наадам, олимпийн жишгээр Улаанбаатар хотноо зохион байгуулах бөгөөд наадамд 21 аймаг, 9 дүүргийн 2500 гаруй тамирчин, 1000 гаруй багш, дасгалжуулагч, албаны зочид, төлөөлөгчид оролцох төлөвтэй байна.

Энэхүү Монголын хүүхдийн спортын V их наадам нь олимпийн наадмын жишгээр зохион байгуулагдаж буй анхны спортын “Mega event” болж байгаа төдийгүй цаашид Монгол Улсад тив, дэлхийн хэмжээний наадам зохион байгуулах суурь бэлтгэл ажлыг эхлүүлж, спортын маркетинг, менежментийг шинэ шатанд хөгжүүлэх томоохон алхам болох юм.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *