Categories
мэдээ спорт

Монголын хөлбөмбөгчин хүү дэлхийд ур чадвараа сорьж байна

Ференц Пушкашийн нэрэмжит академид 2016 онд суралцахаар Унгар улсыг зорьсон Монголын дөрвөн хүүгийн нэг Г.Ганбаяр Пушкашийн академийн багийн өмсгөлтэй “Сузуки кап” тэмцээнд ур чадвараа сорьж байна.

Манай хөлбөмбөгийн өсвөр үеийн шилдэг тамирчид болох Б.Амгаланбат, О.Хантэнгэр, Д.Тэмүүлэн, Г.Ганбаяр нар Пушкашийн академид суралцахаар явсан нь Монгол хөлбөмбөгчид хамгийн удаан хугацаагаар хилийн чанадад суралцсан тохиолдол юм.

Харин тэдний нэг Г.Ганбаяр академийнхаа багийн хамтаар дэлхийн шилдэг клубын хүүхдүүд оролцдог “Сузуки кап” тэмцээнд оролцох гэж байгаа нь содон үйл явдал болж байна. Тус тэмцээнд “Байерн Мюнхен”, “Реал Мадрид” гэсэн шилдэг клубүүдийн 17 хүртэлх насны багууд оролцоно.

Пушкашийн академи “Байерн Мюнхен”-тэй хийх тоглолтод багийнхаа чөлөөт цохилтуудыг гүйцэтгэдэг Г.Ганбаяр гарааны бүрэлдэхүүнд багтах өндөр магадлалтай байгаа юм хэмээн Монголын хөлбөмбөгийн холбооноос мэдээлсэн юм.

Харин Г.Ганбаяр “Пушкашийн академи”-ийн багийн хамтаар өнгөрсөн баасан гаригт “Сузуки цом”-ын эхний тоглолтоо “Байерн мюнхен”-тэй хийлээ. Европ тивийн төдийгүй дэлхийн шилдэг клубийн багтай “Пушкашийн академи”-ийн хөвгүүд тун сайн тоглолтыг үзүүлэн, хоёрдугаар үеийн дунд хүртэл гоолгүй эн тэнцүү тоглов.

Сүүлийн хагасын 72 дахь минутад Г.Ганбаяр сэлгээгээр орж ирсэн нь Монгол хөлбөмбөгчин дэлхийн хэмжээний тоглолтод оролцсон түүхэн үйл явдал боллоо. Түүнийг талбайд гараад долоон минутын дараа “Пушкашийн академи”-ийн тоглогч Тимари Норман торгуулийн талбайн гаднаас гоол оруулан, баг нь 1:0-ээр хожжээ.

“Пушкашийн академи” тэмцээний хоёр дахь тоглолтоо Улаанбаатарын цагаар энэ сарын 3-ны 23 цагт Грекийн алдарт “Панатинаикос” клубтэй хийсэн байна.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *