Олон улсын мөсний хоккейн холбооны төлөвлөгөөнд багтсан “Челленж кап” Азийн цомын тэмцээн гурав хоногийн өмнө Тайландын нийслэл Бангкок хотноо эхэлсэн. Тус тэмцээнд эх орноо төлөөлөн оролцож буй Монгол Улсын шигшээ багынхан хоёр дахь ялалтаа байгууллаа.
Монгол Улсын шигшээ баг баасан гаригт тэмцээний эхний тоглолтоо хийж Сингапурын багийг 13:0-ээр бут ниргэсэн . Харин удаах тоглолтоороо Тайландын багийг 5:4-ийн харьцаатай хожлоо.
Шигшээ багийнхан 21-нд Малайз, 23-нд Арабын нэгдсэн Эмираттай дараагийн тоглолтуудаа хийнэ.