Маргааш буюу 11 дүгээр сарын 15-нд Энэтхэг улсын нийслэл шинэ Дели хотноо Сонирхогчдын боксын эмэгтэйчүүдийн ДАШТ эхлэх бөгөөд манай улсаас долоон тамирчин хүч, ур чадвараа сорино.
Энэ удаагийн ДАШТ-д 73 улсын 333 боксчин хурд хүч, ур чадвар, авхаалж самбаагаа сорин өрсөлдөхөөр Шинэ Дели хотноо цугларсан байна. Тэмцээний сугалаа болон жин үзэлт өнөөдөр болох юм.
Манай улсаас эх орноо төлөөлж 48 кг-д Oчирбатын Жаргалан, 51 кг-д Лутсайханы Алтанцэцэг, 54 кг-д Mягмардуламын Нандинцэцэг, 57 кг-д Төмөрхуягийн Болортуул, 60 кг-д Moнхорын Намуун, 69 кг-д Энхбаатарын Эрдэнэтуяа, 75 кг-д Mөнхбатын Мягмаржаргал нар дэлхийн ринг дээр тулалдана.
Aхлах дасгалжуулагч Бямбасүрэнгийн Пүрэв-Очир, дасгалжуулагч Mөнхөөгийн Буянжаргал нар баг тамирчдаа удирдан дасгалжуулна. Мөн манай улсаас АIBA буюу Олон улсын боксын холбооны 3 одтой шүүгч Ц.Цогтгэрэл энэ тэмцээнд шүүгчээр ажиллана.