Чөлөөт бөхийн уламжлалт “Mongolia Open-2016” олон улсын тэмцээн ирэх амралтын өдрүүдэд “Буянт-Ухаа” спорт цогцолборт болно.
Монголын чөлөөт бөхийн холбооноос Биеийн
тамир спортын хөгжлийн төвтэй хамтран зохион байгуулж буй тус тэмцээнд
БНХАУ-ын Өвөр Монголын өөртөө засах орон, Индонези, Киргиз, Монгол,
ОХУ-ын Буриад, Тува, Якут улсын бөхчүүд оролцохоор мэдүүлгээ ирүүлжээ.
Дэлхийн бөхийн нэгдсэн холбооноос
техникийн төлөөлөгчөөр Япон улсын иргэн, олон улсын шүүгч Исао Окиямаг
томилсон байна. “Mongolia Open-2016” тэмцээнийг МҮОНТ, НТВ телевиз шууд
дамжуулан үзүүлэхээр болжээ.