Categories
мэдээ нийгэм

Монголчууд Путинийг хамгийн шилдэг удирдагч гэж үзжээ

Дэлхийн топ 10 удирдагчийн рейтингийг тодорхойлох уг судалгааны дүнг судалгаанд хамрагдсан бүх улсууд өчигдөр нэгэн зэрэг зарлалаа. Харин Монголчууд ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путинийг хамгийн шилдэг удирдагч гэж үзжээ.

Энэ бол MMCG үндэсний судалгааны компаниас явуулсан санал асуулгын дүн юм. MMCG үндэсний судалгааны компанийн хувьд анх удаагаа олон улсын хэмжээний том судалгаанд хамрагдаж байна. Өөрөөр хэлбэл, дэлхийн топ 10 удирдагчийн рейтингийг тогтоох судалгаанд Монголчууд ийнхүү саналаа өгчээ.

Судалгаанд хамрагдсан 65 орны 65 мянган иргэний саналаар топ 10 удирдагчийг ОХУ-ын Төрийн тэргүүн Владимар Путин тэргүүлсэн байна. Энэхүү 65 мянганы хүний санал дотор Монголын 1000 иргэний санал ч орж байгаа. Харин түүний араас хоёрдугаарт АНУ-ын Ерөнхийлөгч Барак Обама, гуравдугаарт Германы канцлер Ангела Меркель оржээ.

Дэлхийн топ 10 удирдагчийн рейтингийг тодорхойлох уг судалгааг авахдаа 21 аймаг, нийслэлээс түүвэрлэж, иргэдээс асуулгаа авсан байна. Өөрөөр хэлбэл, төлөөлөл болгож ганц, хоёр аймгаас судалгаагаа аваагүй аж.

MMCG үндэсний судалгааны компани мөн дэлхийн улс орнуудын аз жаргал, эдийн засаг, итгэл найдварын индексийн судалгаанд оролцож буй юм байна. Цаашид монголчуудын аз жаргал, итгэл найдвар, эдийн засгийн индексийн бусад орнуудтай харьцуулсан судалгааг танилцуулах гэнэ.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *