Categories
мэдээ нийгэм

Монголчууд англи хэлний мэдлэгээрээ 71 дүгээрт жагсав

ЗурагШвейцарийн Люцерна хотод төвтэй, боловсролын чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг “ИФ Инглиш Фөөрст” компани дэлхийн унаган англи хэлгүй улс орнуудын ард иргэдийн англи хэлний түвшинг тогтоосон “Англи хэлний ур чадварын индекс” жагсаалтаа долоо дахь жилдээ гаргажээ. Энэ оны жагсаалтад 80 улс орныг хамруулжээ.

Уг жагсаалтыг улс орон бүрийн насанд хүрсэн 1 сая орчим иргэнээс авсан англи хэлний сорилын дүнд үндэслэн гаргасан байна.

Монгол Улс англи хэлний боловсролоороо “маш муу” гэсэн үнэлгээ авснаар 80 улс орноос 71 дүгээрт бичигджээ. Монгол 2015 онд 70 орноос 64 дүгээрт, 2016 онд 72 орноос 66 дугаарт бичигдэж байсан юм.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *