Categories
мэдээ нийгэм

​“Монгол Улсын түүх”-ийн ном нэгээр нэмэгдлээ

Өнөөдөр “Монгол Улсын Түүх” номын нээлтийн ажиллагаа МУИС-ийн Эрдмийн танхимд боллоо. Монгол Улсын Их Сургуулийн Түүхийн тэнхимээс энэхүү номыг эрхлэн гаргажээ.

Тэд дэлхийн жишигт ойртсон, өргөн хүрээтэй суурь мэдлэг олгох зорилгоор их, дээд сургуулиудын бакалаврын түвшний оюутнуудад зориулан энэхүү сурах бичгийг шинэчлэн бичжээ.

Монгол Улсын Түүх сурах бичгийн онцлог нь гэвэл:

  • Монголын түүхийг он цагийн дарааллаар бус үндсэн асуудалд төвлөрүүлэн судалж, бичигдсэн,
  • Өмнөх сурах бичгүүдтэй харьцуулахад үг хэллэгийн хувьд энгийн, ойлгомжтой, шинэ өнгө төрхтэй, оюутан уншигчдад сонирхолтой хэлбэр бүтэцтэй,
  • Үндсэн түүх бичлэгээс гадна газрын зураг, гэрэл зураг, зурагт хуудас, нэрийн хэлхээстэй хослуулсан,
  • Монгол Улсын түүхийн суурь асуудлуудад төвлөрүүлэн дэлхийн болон бүс нутгийн түүхтэй холбон бичихийг зорьсон,
  • Оюунтнуудын шүүмжлэлт, бүтээлч сэтгэлгээг хөгжүүлэхэд туслах зорилгоор “Эх сурвалжаас”, “Түүхчид, судалгааны асуудал”, “Өнгөрсөн, одоо” зэрэг булангуудыг бүлэг бүрт шигтгэн оруулснаараа онцлог давуу талтай гэж эрдэмтэн, судлаачид үзэж байгаа ажээ.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *