Үндэсний статистикийн хорооноос 2020 оны нийгмийн салбарын статистикийн мэдээг танилцууллаа. Монгол Улсын хүн ам 2020 оны эцэст 3.3 сая болж өмнөх оноос 62 мянган хүнээр буюу 1.8 хувиар өссөн байна. 10 мянган хүнд ногдох төрөлт 23.2 хувь, нас баралт 4.8 хувь, ердийн өсөлт 18.4 хувь болсон байна.
1000 хүнд ногдох төрөлт өмнөх оноос 1.1 пунктээр, нас баралт 0.4 пунктээр буурсан байна.
Улсын хэмжээнд 2020 онд 38 мянган өнчин хүүхэд байгаагийн 8 хувь нь бүтэн өнчин хүүхэд, 92 хувь нь хагас өнчин хүүхэд байна. Бүтэн өнчин хүүхдийн тоо 2020 онд өмнөх оноос 80 хүүхдээр хасагдаж, хагас өнчин хүүхэд 1351-ээр нэмэгдсэн байна.