Categories
мэдээ улс-төр

Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж , Мьянмарын Ерөнхийлөгч У Тейн Сейн нар ганцаарчилсан уулзалт хийв

Чингисийн талбайд болсон албан ёсны угталтын дараа Монгол Улсын
Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж, Мьянмарын Холбооны Бүгд Найрамдах Улсын
Ерөнхийлөгч У Тейн Сейн нар Төрийн ёслол, хүндэтгэлийн гэр өргөөнд
ганцаарчилсан уулзалт хийлээ.

Ганцаарчилсан уулзалтын үеэр Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж
хоёр орны хооронд 1956 онд дипломат харилцаа тогтоосноос хойших 59
жилийн хугацаанд Мьянмарын Холбооны Бүгд Найрамдах Улсын талаас анх удаа
Төрийн тэргүүний түвшинд түүхэн айлчлал хийж буйг онцлон тэмдэглэв.

Энэхүү түүхэн айлчлал нь Монгол Улс, Мьянмарын найрсаг харилцааг
цаашид өргөжүүлэн хөгжүүлэх, ард иргэд хоорондын харилцаа, хоёр орны
хамтын ажиллагааны эрх зүйн орчныг бэхжүүлэхэд чухал ач холбогдолтой
гэдгийг талууд тэмдэглэж байлаа.

Хоёр орны Төрийн тэргүүн нар уул уурхай, аялал жуулчлал, нийслэл
хоорондын хамтын ажиллагааг хөгжүүлэх талаар энэ үеэр байр сууриа
илэрхийлэв.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *