Categories
мэдээ нийгэм

Монгол Улсын Ерөнхийлөгч “Монголын үдэш” арга хэмжээнд оролцжээ

Швейцарийн Холбооны Улсын Давос хотноо зохион байгуулагдаж байгаа Дэлхийн эдийн засгийн 46 дугаар чуулга уулзалтын хүрээнд Монгол Улсын эдийн засаг, хөрөнгө оруулалтын орчин, тавьж буй хөгжлийн зорилтоо танилцуулах зорилгоор чуулга уулзалтад оролцож буй төлөөлөгчдийг урьж “Монголын үдэш” арга хэмжээг уламжлал ёсоор зохион байгуулжээ. Энэ арга хэмжээнд Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж, Дэлхийн Эдийн засгийн чуулга уулзалтыг санаачлагч Клаус Шваб нар оролцсон юм.

Монгол Улсын урлаг соёл, өв уламжлал, өвөрмөц онцлогыг сурталчлах боломжийг олгодог уг арга хэмжээ нь дэлхийн нэр хүндтэй компаниудтай харилцаа холбоо тогтоон, хамтран ажиллах шинэ боломжуудыг нээдэг байна.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *