Categories
мэдээ нийгэм

Монгол улсын ЕБС-ийн сургалтын системд Финланд улсын “EDUTEN” флатформыг нэвтрүүлэх төслийн нээлт боллоо. DNN.mn

Нээлтийн үеэр БШУ-ны сайд Л.Энх-Амгалан ” Финланд улс боловсролоороо дэлхийд тэргүүлдэг улс орон. Яагаад боловсролоороо дэлхийд тэргүүлсэн бэ гэвэл хүүхэд бүрт тэгш боломж, чанартай боловсрол олгох боломж олгосон улс юм байна. Финланд улсад нэг үг байдаг юм билээ. “Ямар сургуулийг сайн сургууль гэдэг вэ гэвэл гэрийн ойролцоо хамгийн ойрхон сургуулийг сайн сургууль гэдэг гэж” энэ нь тус улсад хувийн сургууль, улсын сургуулиудын чанарын ялгаа арилсан ийм улс орон гэдгийн жишээ юм. Манай Монгол улсад байгаа нэг асуудлуудын нэг бол хотын сургууль хөдөөгийн сургуулиудын чанарын ялгаа мөн хувийн хэвшил, төрийн сургуулийн яриа тэнгэр газар шиг ялгаатай болсон. Энэ нь ирээдүйд нийгмийн тэгш бус байдал, ажилгүйдэл, ядуурал үүсэх шалтгаан болно. Тийм учраас бид дэлхийд боловсролоороо тэргүүлдэг улс орнуудын сургалтын флатформыг цаг алдалгүй нэвтрүүлэх шаардлага байна” хэмээн хэллээ.

Уг флатформ нь ЮНЕСКО-ийн хиймэл оюун ухаанаар дамжуулж боловсролыг дэмжих шилдэг туршлагыг нэвтрүүлсэн бүтээлд олгодог “Боловсролын төлөөх ICT” шагналыг 2020 онд, ЮНИСЕФ-ийн “онцлох EDTECH” шагналыг 2022 онд хүртсэн байна.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *