Categories
мэдээ нийгэм

Монгол Улс дахь хүний эрх, эрх чөлөөний байдлын талаарх 19 дэх илтгэлийг өргөн барив

Улсын Их Хурлын дарга Г.Занданшатарт Монгол Улс дахь хүний эрх, эрх чөлөөний байдлын талаарх 19 дэх илтгэлийг Хүний эрхийн Үндэсний Комиссын дарга Ж.Бямбадорж өргөн барилаа. Энэхүү ээлжит илтгэлийг үндсэн 4 сэдвийн хүрээнд боловсруулж, Монгол Улсын Хүний эрхийн Үндэсний Комиссын тухай хуулийн 9 болон 17 дугаар зүйлд заасны дагуу Улсын Их Хурлаар хэлэлцүүлж, шийдвэр гаргуулахаар 23 саналыг тусгасан байна.

Тухайлбал, Комисст ирсэн гомдол, мэдээлэлд үндэслэн малчин эмэгтэйчүүдийн хүний эрхийн зарим нөхцөл байдлыг тодорхойлох үүднээс 2019 онд Нэгдсэн Үндэстний Байгууллагын Хүн амын сангийн дэмжлэгтэйгээр алслагдсан аймаг, сум дахь малчин эмэгтэйчүүдийн хүчирхийллээс ангид байх, бэлгийн болон нөхөн үржихүйн эрүүл мэнд, эрхийн хэрэгжилтийг судалж, үнэлэн “Малчин эмэгтэйчүүдийн хүний эрхийн нөхцөл байдал: хүчирхийллээс ангид байх эрх, бэлгийн болон нөхөн үржихүйн эрүүл мэнд, эрхийн зарим асуудал” сэдэвт нэгдүгээр бүлгийг боловсруулсан байна. Энэ хүрээнд “Аймаг сум, багийн Засаг дарга харьяалах нутаг дэвсгэрийнхээ хэмжээнд гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх, хүүхдийн эрхийг хамгаалах чиглэлээр хуулиар хүлээсэн үүргээ бүрэн хэрэгжүүлэх, шаардагдах төсвийг иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаараа шийдвэрлүүлдэг байх”, “жирэмсний хяналтын тусламж, үйлчилгээг алслагдсан сум, багийн эмэгтэйчүүдэд хүргэх, зайлшгүй тохиолдолд аймгийн төвөөс алслагдсан газарт амьдарч буй жирэмсэн эмэгтэйчүүдийг сумандаа амаржих нөхцөлөөр хангах” зэрэг 13 саналыг тусгажээ.

19 дэх илтгэлийн хоёрдугаар бүлгийг “Жендэрийн эрх тэгш байдлыг хангах тухай хуулийн хэрэгжилт” сэдвийн хүрээнд боловсруулжээ. Улсын хэмжээнд 160 байгууллагад Жендэрийн эрх тэгш байдлыг хангах тухай хуулийн хэрэгжилтийн талаар хяналт шалгалт хийж, энэ хүрээнд 1,681 төрийн албан хаагчаас авсан судалгааны санал асуулгын нэгтэсэн дүн, бүлгийн болон ганцаарчилсан ярилцлага болон холбогдох байгууллагаас ирүүлсэн судалгаа, баримт, мэдээлэлд тулгуурлан дээрх бүлгийг боловсруулсан байна. Сэдвийн хүрээнд Жендэрийн эрх тэгш байдлыг хангах тухай хууль, Жендэрийн эрх тэгш байдлыг хангах үндэсний хөтөлбөрийг үр дүнтэй хэрэгжүүлэх талаар Ерөнхий сайдын албан даалгавар гаргаж, аймгуудын Засаг дарга нарт хүргүүлэх, төрийн захиргааны төв болон нутгийн захиргааны байгууллагад жендэрийн асуудал хариуцсан мэргэжилтний орон тоог бий болгох зэрэг 6 саналыг тусгажээ.

Хүний эрүүл мэнд, байгаль орчин, мал амьтанд хортой нөлөө үзүүлэх, улмаар үхэлд хүргэх үйлчилгээтэй, тэсрэмтгий, шатамхай, исэлдүүлэгч, идэмхий, цочроогч шинж чанартай химийн хорт болон аюултай бодисыг иргэд, аж ахуйн нэгж, байгууллага ахуйн болон үйлдвэрлэлийн зориулалтаар хэрэглэдэг. Улмаар хугацаа нь дууссан, ашиглалтын шаардлага хангахгүй болсон, удаан хугацаанд хадгалагдсан химийн хорт болон аюултай бодисыг хадгалах, хамгаалах, зайлуулах, устгах асуудал тулгамдаад буй. Иймд химийн хорт болон аюултай бодисын хадгалалт, хамгаалалтад төрөөс анхаарал хандуулах, эрх зүйн орчныг боловсронгуй болгох шаардлагын үүднээс Комиссоос хийсэн хяналт шалгалт, иргэдээс ирүүлсэн гомдол, мэдээлэл, холбогдох эрх бүхий байгууллагын судалгаа, баримт, мэдээлэлд үндэслэн “Химийн хорт болон аюултай бодисын хадгалалт, хамгаалалтын талаар тулгамдаж буй зарим асуудал” сэдвийн хүрээнд Монгол Улс дахь хүний эрх, эрх чөлөөний байдлын талаарх 19 дэх илтгэлийн гуравдугаар бүлгийг боловсруулжээ. Энэ хүрээнд хот суурин газарт сургууль, эмнэлэг, лаборатори, эрдэм шинжилгээний байгууллага болон үйлдвэр, аж ахуйн нэгжүүдэд олон жил хуримтлагдаж хадгалагдаж байгаа, хугацаа нь дууссан, чанарын шаардлага хангахгүй болсон химийн хорт болон аюултай бодис, хог хаягдлыг байршуулах, хадгалах зориулалтын барилга, байгууламжийг яаралтай бий болгох, химийн хорт болон аюултай бодис, хог хаягдлыг байгаль орчинд ээлтэй аргаар устгах үйлдвэрийг барих асуудлыг нэн даруй шийдвэрлэх зэрэг 4 саналыг тусгасан байна.

Монгол Улс дахь хүний эрх, эрх чөлөөний төлөв байдлын мэдээлэл бодлого тодорхойлогч, шийдвэр гаргагчдад хүрч холбогдох шийдвэр гарч ирсний зэрэгцээ олон нийт ч улс орны хүний эрхийн төлөв байдал олон улсын түвшинд ямар байгаа, улс орнуудын дунд ямар байр эзэлж байгаа талаар ач холбогдол өгөн анхаарч, мэдээлэл хайдаг болжээ. Иймд Комисс улс орнуудыг нийгмийн болон хүний хөгжлийн түвшингээр нь тодорхой шалгуураар үнэлж оноо өгдөг, индексжүүлэн эрэмбэлдэг олон улсын байгууллага, судалгаа шинжилгээний төвүүдээс гаргасан тайлан мэдээллээс хүний эрхэд холбогдох индексийг түүвэрлэн, зарим эрхийн хүрээнд нэгтгэн 19 дэх илтгэлийн “Хүний эрхийн олон улсын индекс ба Монгол Улсын эзлэх байр” сэдэвт дөрөвдүгээр бүлэгт тусгажээ.

Монгол Улсын Хүний эрхийн Үндэсний Комиссын тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.11,9 дүгээр зүйлийн 9.1,17 дугаар зүйлийн 17.1 дэх хэсэгт заасны дагуу Комисс нь тухайн жилийн хүний эрх, эрх чөлөөний төлөв байдлыг тодорхойлж Монгол Улс дахь хүний эрх, эрх чөлөөний байдлын талаарх илтгэлийг жил бүрийн эхний улиралд багтаан Улсын Их Хуралд өргөн барьдаг хэмээн Улсын Их Хурлын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлэв.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Categories
мэдээ улс-төр

Монгол Улс дахь хүний эрх, эрх чөлөөний байдлын талаарх 19 дэх илтгэлийг өргөн барилаа

Монгол Улс дахь хүний эрх, эрх чөлөөний байдлын талаарх 18 дахь илтгэлийг УИХ хэлэлцэж эхэллээ

Монгол Улсын Хүний эрхийн Үндэсний Комиссоос “Монгол Улс дахь хүний эрх, эрх чөлөөний байдлын талаарх 18 дахь илтгэл”-ийг 2019 оны 03 дугаар сарын 29-нд Улсын Их хуралд өргөн барьсан билээ. Тус илтгэлийг Улсын Их Хурлын Хүний эрхийн дэд хороо 2019 оны 04 дүгээр сарын 30-ны өдрийн хуралдаанаар авч хэлэлцэн танилцуулга хийлээ. Хуралдаан анх удаа ирц сайтай буюу УИХ-ын 9 гишүүнээс 7 гишүүний бүрэлдэхүүнтэйгээр хуралдаж, Хүний эрхийн Үндэсний Комиссоос ХЭҮК-ын дарга Ж.Бямбадорж, гишүүн П.Оюунчимэг, гишүүн Н.Ганбаяр, Эрүүл мэндийн Дэд сайд Л.Бямбасүрэн, Хууль зүй, дотоод хэргийн Дэд сайд Г. Элбэгсайхан, Цагдаагийн ерөнхий газрын Тэргүүн дэд дарга Р.Отгонжаргал, Улсын ерөнхий прокурорын орлогч прокурор М.Чинбат, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын дарга Д.Дамдинцэрэн болон холбогдох албан тушаалтнууд оролцов.

Монгол Улсын Хүний эрхийн Үндэсний Комиссын тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.2.3, 20 дугаар зүйлийн 20.1 дэх хэсэгт тус тус заасны дагуу ХЭҮК тухайн жилийн хүний эрх, эрх чөлөөний төлөв байдлыг тодорхойлж, “Монгол Улс дахь хүний эрх, эрх чөлөөний байдлын талаарх илтгэл”-ийг жил бүрийн эхний улиралд багтаан Улсын Их Хуралд өргөн мэдүүлдэг билээ. Монгол Улс дахь хүний эрх, эрх чөлөөний байдлын талаарх Хүний эрхийн Үндэсний Комиссын 18 дахь илтгэлийг “Монгол Улс дахь хүний эрхийн боловсролын талаарх бодлого, түүний хэрэгжилт”, “Хөгжлийн бэрхшээлтэй эмэгтэйчүүдийн бэлгийн болон нөхөн үржихүйн эрүүл мэнд, эрхийн асуудал”, “Ажлын байран дахь бэлгийн дарамтын нөхцөл байдал”, “Эрүү шүүлтээс урьдчилан сэргийлэх үйл ажиллагаа”, “Онцгой байдлын байгууллагын алба хаагчдын хөдөлмөрлөх эрхийн хэрэгжилт”, “Жендэрийн эрх тэгш байдлыг хангах тухай хуулийг хэрэгжүүлэх талаар төрийн холбогдох байгууллагын үйл ажиллагааны төлөв байдал” гэсэн үндсэн 6 сэдвийн хүрээнд боловсруулсан болохыг ХЭҮК-ын дарга Ж.Бямбадорж хуралдааны эхэнд гишүүдэд танилцуулав.

УИХ-ын Хэвлэл мэдээллийн албанаас ирүүлсэн мэдээг уншигч та бүхэндээ хүргэе.

…18 дахь илтгэлтэй холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн Л.Болд, Ш.Раднаасэд, Ж.Батзандан Н.Оюундарь, Д.Ганболд нар асуулт асууж, санал хэлсэн. Гишүүдийн зүгээс өнгөрсөн хугацаанд хэлэлцүүлсэн 17 илтгэл, 295 санал, дүгнэлтийн хэрэгжилтэд хэрхэн хяналт тавьсныг тодруулахын зэрэгцээ энэ удаагийн илтгэлд С.Зориг агсны амь насыг бүрэлгэсэн хэрэгтэй холбоотой шүүгдэгчдийг эрүүдэн шүүсэн талаарх өргөдөл, гомдлыг оруулах боломж байгаа эсэхийг лавлав. Мөн дохионы орчуулагч байхгүйгээс хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн 80 хувь нь эмнэлгийн үйлчилгээ авах боломжгүй, эрх нь ноцтойгоор зөрчигдөж байгаа явдал болон судалгаагаар ажлын байран дахь бэлгийн дарамт төрийн байгууллагуудад зонхилж байгаа асуудлыг шийдвэрлэхээр авч хэрэгжүүлэх арга хэмжээний талаар тодруулсан.

ХЭҮК-ын дарга Ж.Бямбадорж хариултдаа, Монгол Улсын хувьд нөхцлийн эрүүдэн шүүлтээс ангид байх боломжийг бүрдүүлсэн. 25 хорих анги, 21 аймгаас гадна хэд хэдэн газарт цагдан хорих байр байдаг. Өмнөговь, Өвөрхангай, Баян-Өлгий аймгаас бусад бүх цагдан хорих байр шинэчлэгдэж баригдсан. Өөрөөр хэлбэл, нөхцөл байдал сайжирсан. Харин хүмүүсийн үйл ажиллагаанаас шалтгаалсан эрүүдэн шүүлттэй холбоотой асуудал тасрахгүй байна. Ялангуяа цагдан хорих байр сэлгүүлдэг нь хамгийн анхаарал татсан асуудал болоод байна. Олон улсын баримт бичигт тухайн хүний амьдарч, оршиж байгаа газарт хэрэг мөрдөх ёстой гэж заасан байдаг. Гэтэл өнөөдөр Улаанбаатар хотын иргэнийг Төв аймаг, Дархан-Уул аймагт сэлгүүлэн хорьсноос хүний эрх зөрчигдөх, эрүүдэн шүүх асуудал үүсч байна гэдгийг онцолж байлаа.

Мөн тэрбээр, хүний эрхийн илтгэлийг эхний улиралд өргөн барьдаг хуультайг тодотгоод 18 дахь илтгэл орчуулагдаад олон улсад хэдийнэ хүргүүлсэн учраас С.Зоригийн хэрэгтэй холбоотой эрүүдэн шүүсэн асуудлыг оруулах боломжгүй. Харин энэ асуудлаар ямар ч шийдвэр гарсан Хүний эрхийн Үндэсний Комисс оролцож ажиллахад бэлэн гэв. Түүнчлэн Хууль зүйн байнгын хорооны тогтоолын дагуу хоёр жил тутам илтгэлээс гаргасан санал, дүгнэлтийг хэрэгжилтийг хангах зөвлөмжийн биелэлтийг гаргаж өгч байгаа. Ингэхдээ холбогдох байгууллагаас мэдээлэл авч, тэр хүрээнд биелэлтийн тайлангаа хүргүүлдэг гэлээ.

Харин Жендерийн эрх тэгш байдлыг хангах тухай хуулиар ажлын байран дахь бэлгийн дарамттай холбоотой асуудлаарх өргөдөл, гомдлыг Хүний эрхийн Үндэсний Комисс шалгахыг үүрэг болгосон. Энэ асуудлын хохирогч нь эмэгтэйчүүд бөгөөд ажлаасаа гарах, эсвэл бэлгийн дарамтад орсноор гэр бүлээс гадуурх харилцааг үүсгэх, үүнээс болоод гэр бүлийн хүчирхийлэлд өртөх эрсдийг дагуулж байгааг Хүний эрхийн Үндэсний комиссын гишүүн П.Оюунчимэг хариултдаа тодотгов. Тэрбээр цаашдаа ажлын байран дахь бэлгийн дарамттай холбоотой асуудал зогсохгүй байвал бэлгийн дарамт үзүүлсэн албан тушаалтан, хүмүүсийн талаарх мэдээллийг хуулийн дагуу ил болгохыг онцгойлон анхааруулав.

Эрүүл мэндийн Дэд сайд Л.Бямбасүрэн хариултдаа, Монгол Улсад хөгжлийн бэрхшээлтэй иргэд нийт 109306 байгаагийн 47 хувь нь эмэгтэйчүүд бөгөөд үүний 24.3 хувь нь нөхөн үржихүйн насныхан гэдгийг дурдаад хөгжлийн бэрхшээлтэй эмэгтэйчүүдийн бэлгийн болон нөхөн үржихүйн эрүүл мэнд, эрхийн асуудалд Эрүүл мэндийн яам анхаарал тавьж ажиллаж байгаа гэв. Тухайлбал, Эрүүл мэндийн анхан шатны статистик бүртгэлийн маягтуудад хөгжлийн бэрхшээлтэй эмэгтэйчүүдэд шаардлагатай эрүүл мэндийн мэдээллийн маягтуудыг шинэчлэх, тэднийг эрүүл мэндийн урьдчилан сэргийлэх үзлэгт хамруулах, жирэмслэлтээс хамгаалах арга, хэрэгслээр тогтмол хангахаар төлөвлөн ажиллаж байгаа талаар дурдсан.

Хуралдааны эцэст Хүний эрхийн дэд хорооны дарга Н.Оюундарь Монгол Улс дахь хүний эрх, эрх чөлөөний байдлын талаарх 18 дахь илтгэлийг статистик мэдээлэлтэй, кейс болгоноор асуудлаа дүгнэсэн сайн илтгэл болсныг дурдаад, Дэд хорооноос гарах тогтоолд С.Зоригийн хэрэгтэй холбоотой шүүгдэгчдийг эрүүдэн шүүсэн талаарх асуудлыг тусгахаа мэдэгдэв.

Илтгэлийг 2019 оны 05 дугаар сарын 01-ний өдөр УИХ-ын Хууль зүйн байнгын хороогоор хэлэлцүүлэхийг дэмжлээ.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Categories
мэдээ улс-төр

Монгол Улс дахь хүний эрх, эрх чөлөөний байдлын талаарх 17 дахь илтгэлийг өргөн барилаа

Монгол Улсын Хүний эрхийн үндэсний комиссын гишүүд Монгол Улсын Их Хурлын дарга М.Энхболдод “Монгол Улс дахь хүний эрх, эрх чөлөөний байдлын талаарх 17 дахь илтгэл”-ийг өнөөдөр /2018.03.30/ өргөн барив.

Монгол Улсын Хүний эрхийн үндэсний комиссын тухай хуулийн дагуу тус комиссоос тухайн жилийн хүний эрх, эрх чөлөөний төлөв байдлыг тодорхойлж, уг илтгэлийг жил бүрийн эхний улиралд багтаан ийнхүү Улсын Их Хуралд өргөн барьдаг юм.

Энэ удаагийн ээлжит илтгэлийг “Эрүүл аюулгүй орчинд амьдрах эрх: Байгаль орчны хууль, тогтоомжийн хэрэгжилт ба иргэдийн оролцоо”, “Нийслэлийн хот төлөвлөлттэй холбоотой хүний эрхийн зарим асуудал”, “Хохирол нөхөн төлүүлэх эрхийн зарим асуудал”, “Хилийн боомтод ажиллаж буй мэргэжлийн хяналтын байгууллагын албан хаагчдын хөдөлмөрлөх эрхийн зарим асуудал”, “Нэгдсэн Үндэстний Байгууллагын Хүний эрхийн зөвлөлөөс өгсөн зөвлөмжүүдийн хэрэгжилт” гэсэн таван үндсэн сэдвийн хүрээнд боловсруулж, УИХ-аас шийдвэр гаргуулах 16 санал дэвшүүлсэн байна.

Монгол Улсын Хүний эрхийн үндэсний комиссын дарга Ж.Бямбадорж “Хүний эрхийн асуудал бол улс орнуудын үйл ажиллагааг дүгнэдэг чухал үзүүлэлт юм” гээд манай улсын Засгийн газар 2011 онд НҮБ-ын Хүний эрхийн зөвлөлөөс 129 зөвлөмж авсны 126-г нь хэрэгжүүлж ирсэн. Одоо 156 зөвлөмжийг хэрэгжүүлж, 2019 онд тайлагнах ёстой. Бид жилийн дараа цаасан дээр илтгэл бичихийн тулд биш, явцад нь хэрэгжилтийг нь хянаж, холбогдох асуудлаар УИХ-аас шийдвэр гаргуулахын тулд санал дэвшүүлсэн гэж онцлон тэмдэглэлээ гэжУИХ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлэв.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Categories
мэдээ улс-төр

Монгол Улс дахь хүний эрх, эрх чөлөөний байдлын талаарх 13 дахь илтгэлийг сонсов

Хүний эрхийн дэд хороо өнөөдөр /2015.02.17/ хуралдаж Монгол Улс дахь хүний эрх, эрх чөлөөний байдлын талаарх 13 дахь илтгэлийг сонслоо.

Илтгэлийг Монгол Улсын Хүний эрхийн үндэсний комиссын дарга Ж.Бямбадорж танилцуулсан юм. Энэ удаагийн илтгэлийг Комиссын хийсэн хяналт шалгалт, судалгаа, Комиссын гишүүний шаардлага, зөвлөмжийн хэрэгжилт, иргэний нийгэм, бусад байгууллагуудын хийсэн судалгаа, хэвлэл мэдээллийн хэрэгслээр мэдээлсэн болон Засгийн газрын байгууллагуудаас ирүүлсэн мэдээлэл, иргэдээс Комисст хандан гаргасан гомдлыг үндэслэн боловсруулсан байна. Комисс нь 2013 онд иргэд, аж ахуйн нэгж байгууллагаас нийт 669 гомдол хүлээн авч, хүний эрхийн зөрчлийг арилгуулахаар гомдлын дагуу 21, хяналт шалгалтын мөрөөр 18 шаардлага, зөвлөмжийг аж ахуйн нэгж, байгууллагад хүргүүлж, хяналт тавин ажиллажээ.

Илтгэлд нийгэмд тулгамдаж буй хүний эрхийн асуудлуудыг авч үзсэн байна. Үүнд хөдөлмөрлөх эрхийн асуудал, тухайлбал барилгын салбар дахь хөдөлмөрийн аюулгүй ажиллагаа, эрүүл, аюулгүй орчин болон хорих анги, цэргийн анги дахь албадан хөдөлмөрийн нөхцөл байдлыг Комиссын хяналт шалгалтын дүнг үндэслэн боловсруулсан байна. Мөн гэр бүлийн хүчирхийллийн хохирогчийг хамгаалах эрх зүйн орчин бүрдээгүй, хүчирхийлэл үйлдэгчдэд хүлээлгэх хариуцлагын тогтолцоо сул зэрэг хүчин зүйлээс шалтгаалж, гэр бүлийн хүчирхийлэлтэй холбоотой хэрэг, маргаан их гарч байгаатай холбогдуулан цаашид авах арга хэмжээг тодорхойлжээ. Түүнчлэн Олон улсын гэрээ, үндэсний хууль тогтоомжоор эрүү шүүлтээс ангид байх эрхийг баталгаажуулж, эрүү шүүлт тулгах гэмт хэргийг зүйлчлэн хуульчилсан боловч эрх чөлөөгөө хязгаарлуулсан, хуулиар болон тодорхой нөхцлийн улмаас бусдын эрхшээлд байгаа хүмүүстэй хэрцгий, хүнлэг бусаар буюу хүний нэр төрийг доромжлон харьцсан тохиолдол цөөнгүй гарсаар байна. Иймд төрөөс эрүү шүүлт ба зүй бус харьцааг таслан зогсоох болон урьдчилан сэргийлэх шууд ба шууд бус арга хэмжээг авч хэрэгжүүлэх нэн шаардлагатай байгаа учир илтгэлд Монгол Улс дахь эрүү шүүлтийн нөхцөл байдлыг авч үзсэн байна.

Улсын Их Хурлын гишүүн Ц.Оюунгэрэл, Х.Тэмүүжин, Л.Болд нар илтгэлтэй холбогдуулан асуулт асууж, байр сууриа илэрхийлсэн юм. Гишүүдийн зүгээс гэр бүлийн хүчирхийлэл, эрүү шүүлттэй холбоотой хоёр гол асуудал илтгэлд тусгагдсаныг дурдаж, хүний эрхийг хамгаалах үйл ажиллагаа явуулдаг тус Комиссын төсөв бага байгаад төрөөс анхаарал хандуулах шаардлагатайг хэлж байсан юм.

Мөн эрүү шүүлттэй холбоотой асуудлаар Комиссын гишүүн П.Оюунчимэг тодотгож тайлбар өглөө. Дэд хорооны хурлаар Хүний эрхийн үндэсний комиссын 13 дугаар илтгэлийг холбогдох байнгын хорооны хурлаар хэлэлцэж, улмаар чуулганы нэгдсэн хуралдаанд оруулж хэлэлцүүлэх нь зүйтэй гэсэн саналыг хуралдаанд оролцсон гишүүд 100 хувь дэмжлээ хэмээн Улсын Их Хурлын Тамгын газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлэв.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *