Categories
мэдээ спорт

“Монгол туургатан” боксын анхдугаар наадам үргэлжилж байна

“Монгол туургатан” боксын анхдугаар их наадам Бөхийн өргөөнөө хоёр дахь өдрөө үргэлжилж байна. Энэхүү тэмцээний 64 кг-ын жинд улаан булангаас спортын мастер, Үндэсний шигшээ багийн тамирчин Ц.Отгон-Эрдэнэ, хөх булангаас “Ширэн бээлий” клубын тамирчин, спортын дэд мастер Г.Баярхүү нар тулалдаж Г.Баярхүү ялалт байгууллаа. Спортын дэд мастер Г.Баярхүү нь битүү өрөлттэй, шаргуу тулалдаг тамирчин гэдгээрээ онцлогтой юм. Тулааны туршид бяраар илүүрхэж байлаа. Өнөөдрийн хувьд эхний 24 тулаан болох бөгөөд тэмцээн Олон улсын боксын холбооны дүрмийн дагуу тоглолт гурван минутаар гурван раундаар явагдах юм. Энэ удаагийн тэмцээнд БНХАУ-ын ӨМӨЗО, ОХУ-ын Буриад, Халимаг, Тува, Монгол Улсын 18-40 насны шилдэг боксчид Олон улсын AIBA дүрмийн дагуу оролцоно. Тэмцээн 49 кг, 52 кг, 56 кг, 64 кг, 69 кг нийт зургаан жинд явагдах бөгөөд жин тус бүрт манай улсаас дөрөв бусад орноос нэг тамирчин оролцож буй.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *