Монгол Цэрэг-Дэлхийн цэрэг нэгдэл саяхан Онцгой байдлын алба хаагчидтай хамтран нэг өрх толгойлсон эмэгтэйд тусалсан. Энэ удаад мөрдэстэй нэгэн албан хаагчид туслахыг үнэхээр их хүсчээ.
Хан-Уул дүүргийн цагдаагийн нэгдүгээр хэлтсийн цагдаа, цагдаагийн Ахлах ахлагч Ц.Чулуун-Эрдэнэ нь 2020 оны арванхоёрдугаар сарын 04-ний өдөр цар тахлын үед хамгаалалтын үүрэг гүйцэтгэж байх хооронд байшин нь шатаж харамсалтай явдал болсон аж.
Өрх толгойлсон аав гурван хүүхдийн хамт орох оронгүй өмссөн хувцастайгаа үлджээ. Тухайн үед хүүхдүүдээ хамаатныдаа түр үлдээсэн байсан нь зол болж хэн нэгэн эрүүл мэндээрээ хохироогүй байна. Цалингаараа ар гэр гурван хүүхдээ тэжээдэг түүнд дахин орон гэртэй болох боломж бололцоо нь тааруу байгаа тул мөрдэс нэгт нөхдийгөө туслахыг уриаллаа.
Хандивын данс: 5059341436 /Хаан банк/ А.Азжаргал
Мөн дэмжлэг үзүүлэх албан байгуулага хувь хүн 88083162 дугаараар холбоо барих боломжтой юм.