Categories
мэдээ спорт

Монгол хүүхдүүд 1 алт, 5 мөнгөн цом хүртжээ

Энэтхэгийн нийслэл Делид болсон Чээж тоолол сампингийн олон улсын тэмцээнээс монгол хүүхдүүд нэг алтан, таван мөнгөн цомыг хүртлээ.

Чээж тооллын сампингийн олон улсын тэмцээнд өрсөлдсөн зургаан настай Энхбатын Амаржаргал алтан цомын эзэн болсон байна. Монголын хүүхэд, залуучуудын соробан сампингийн холбооны нийслэл, орон нутгаас шалгарсан 6-14 насны 30 хүүхэд энэхүү тэмцээнд оролцжээ.

Энэ сарын 5-6-ны өдрүүдэд болсон Чээж тоолол сампингийн олон улсын тэмцээнд дэлхийн 60 гаруй орны 10000 хүүхэд оюун ухаан, ой тогтоолт, ур чадвараа сорин өрсөлдсөн аж.

Монголын хүүхэд, залуучуудын соробан сампингийн холбооны тэргүүн Т.Туяа ахлагчтай зургаан багш, 11 эцэг эх, 30 гаруй хүүхдийн бүрэлдэхүүнтэй баг эх орноо төлөөлөн энэхүү тэмцээнд явсан юм. Манай тамирчин ирэх баасан гарагт эх орондоо бууна.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *