Ёнхап агентлаг БНСУ-ын Чүнбүг мужийн цагдаагийн газар өнөөдөр /2020.08.05/ хөрш айлынхаа эмэгтэйг зэвсэг ашиглан хөнөөсөн 48 настай А гэгч эрийг баривчилсан талаар мэдээлжээ.
А гэгч нь хөрш айлын 39 настай Б гэгчийг Ёнсу Дон дахь гэрт нь 12:40 цагийн үед хэд хэдэн удаа хутгалж амийг нь хөнөөсөн байна. Харин Б гэгч нь БНСУ-д амьдардаг монгол эмэгтэй байжээ.
Эх сурвалжуудын мэдээлснээр сэжигтэн, хохирогч хоёр архидан согтуурч байгаад хоорондоо маргалдсан бөгөөд А өөрөө цагдаа дуудаж, хэргээ хүлээжээ.
Д.СУВД-ЭРДЭНЭ