Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

“Монгол бол дорнын биш өрнийн орон” нийтлэл хэвлэгдлээ

“Өдрийн сонин”-ы бямба гаригийн дугаар 12 нүүрээр хэвлэгдэн, захиалагчдадаа хүрлээ. Энэ өдрийн дугаарт гарсан нийтлэл, сурвалжлага, ярилцлага, мэдээ мэдээллээс онцолж, тоймлон хүргэж байна.

Өнөөдрийн дугаараас уламжлалт “Нэг ангийнхан” буланг хүлээн авч үзэхээс гадна УИХ-ын чуулганаар хэлэлцэхийг дэмжсэн “Ахмад настны тухайх хууль”-ийн өөрчлөлт, нэмэлт шинэчлэлтийн талаар унших боломжтой юм.

Гуравдугаар нүүрт гарсан аливаа нийтлэл нийгэмд гарч байгаа аливаа тулгамдаж байгаа асуудлуудыг хөндөн бичиж байдгаараа онцлог билээ. Тэгвэл энэ удаад сэтгүүлч М.Мөнхцэцэгийн хүчирхийллийн хуультай холбогдуулан асуудал хөндсөн “Монгол бол дорнын биш өрнийн орон” нийтлэл хэвлэгдлээ.

Уламжлалт “Хэлэх эрхийн индэр” булангаа өнөөдрийн дугаараас хүлээн авч уншаарай.

Энэ удаагийн “Өдрийн зочин”-оор зүрхний мэс заслаар мэргэшиж буй “Алтан гарт” залуу эмч Д.Батбаатарыг онцоллоо.

Цаг үеийн долдугаар нүүрт Монголбанкны дэд ерөнхийлөгч Б.Лхагвасүрэнтэй хийсэн “Иргэдийг орон сууцжуулах нь олон асуудлыг шийдвэрлэнэ” ярилцлага нийтлэгдлээ. Тэрээр төгрөгийн ханш болон долларын өсөлтийн талаар тодорхой хариултыг өгчээ.

“Хүмүүс” буланд Монгол Улсын худалдаа аж үйлдвэрийн тэргүүний ажилтан, мастер оёдолчин, “Ур-Ундрах” компанийн захирал А.Алтантуяагийн “Орчин үед оёдолчин болох хүн ховордчихож” ярилцлага нийтлэгдлээ.

Эдгээр болон бусад цаг үеийн мэдээ мэдээлэл, ярилцлагуудыг “Өдрийн сонин”-ы бямба гаригийн дугаараас уншаарай.

Эрхэм уншигч та, манай сонины өнөөдрийн дугаарыг “Монгол шуудан” компанийн нийслэл Улаанбаатар дахь 35 салбар, “Түгээмэл” шуудан, “Улаанбаатар”, “Скай” шуудангийн салбаруудаас очиж авч болох ба сонин борлуулах бүхий л цэгүүд, Хэвлэлийн биржээс худалдан авах боломжтой юм. Мөн “Мөнгөн завъяа” дахь сонин борлуулах цэг, Сансрын үйлчилгээний төв дэх сонин борлуулах цэг, Хан-Уул дүүргийн 19 дүгээр хорооллын үйлчилгээний төвд байрлах сонин борлуулах цэг, Саппорогийн “Миний дэлгүүр” дэх сонин борлуулах гол гол цэгүүдээс худалдах авч болохыг дуулгая. “Өдрийн сонин”-ы өөрийн байранд ирж худалдан авч бас болно.

“Өдрийн сонин”-той холбоотой бүхий л мэдээллийг Мэдээлэх эрхийн утас 19001987-гоос лавлаж болох ба захиалга өгөхийг хүсвэл 9911-2954, 8811-1375 дугаарт холбогдоно уу. Хэрэв цахим хэлбэрээр нь захиалахыг хүсвэл 88071920 дугаарт холбогдож дэлгэрэнгүй мэдээллийг лавлаарай.

“ӨДРИЙН СОНИН” ӨГЛӨӨ БҮХЭН ТАНТАЙ ХАМТ

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *