Соёл, урлагийн салбарын оны шилдэг уран бүтээлч, уран бүтээлийг шалгаруулдаг “Мөнгөн мод-2024” наадмын 16 дахь удаагийн шагнал гардуулах ёслолын үйл ажиллагаа өчигдөр /2025.03.27/ болж, шилдгүүдээ тодрууллаа. Энэхүү наадамд нийт 25 номинацид 163 нэр дэвшигч өрсөлджээ.
“Мөнгөн мод 2023” наадмын шилдгүүд
- Шилдэг дуу хөгжмийн бүтээл-“Солонго” пянз УҮИТ-ын гоцлол хөгжимчин Г.Солонго
- Шилдэг хөгжимчин-Үндэсний урлагийн их театрын гоцлол хөгжимчин Т.Өлзийжаргал
- Шилдэг удирдаач-Улсын филармонийн удирдаач Д.Нямдаш
- Шилдэг дуучин-“Улаанбаатар” театрын гоцлол дуучин Э.Отгонболд
- Шилдэг хөгжмийн зохиолч-Үндэсний урлагийн их театрын хөгжмийн зохиолч О.Чинбат
- Шилдэг гэрэл зураг-“Бүргэд”, “Цаатан”, “Ирвэс” гэрэл зураг танин мэдэхүйн цуврал бүтээлээр гэрэл зурагчин Ч.Батзаяа
- Шилдэг архитектурын бүтээл-“ХҮРЭЭ МАЙДАР ДУГАН” бүтээлээрээ архитектор Г.Нямцогт
- Шилдэг дүрслэх урлагийн бүтээл-“Хүн сүрэг” бүтээлээрээ уран бүтээлч Батмөнхийн МӨНХЦЭЦЭГ
- Шилдэг дизайны бүтээл-“Шинэ Хархорум хотын лого бэлгэдэл дизайны бүтээл”-ээрээ С.Чулуунбаатар
- Шилдэг хувцас загварын бүтээл-“Цагаан зүрх” коллекцоороо Уран бүтээлч А.Түвшинзаяа
- Шилдэг соёлын өвийн бүтээл-“Чингис хаан-Монголчууд дэлхийг өөрчилсөн нь” олон улсын тусгай үзэсгэлэнгээр “Чингис хаан үндэсний музей”
- Шилдэг цахим бүтээл- “М дижитал Караоке” бүтээлээрээ “М Мюзик” ХХК
- Шилдэг зар сурталчилгааны бүтээл-“Соёл танаас эхэлнэ” цахим нөлөөллийн аянаар Цагдаагийн Ерөнхий газрын Урьдчилан сэргийлэх хэлтэс
- Шилдэг ном хэвлэл-“Дэлхийд тархсан Монгол өв” бүтээлээрээ шинжлэх ухааны гавьяат ажилтан, академич С.Чулуун
- Шилдэг нийтлэл, нэвтрүүлэг-“Монголын баялаг 330” бүтээлээрээ “Монголын баялаг өв соёл” ХХК
- Шилдэг судлаач-“Монгол үндэстний эсгий ширмэл урлал” нэг сэдэвт бүтээлээрээ дизайнер, урлаг судлалын доктор, дэд профессор Ц.Батсайхан
- Шилдэг бүжигчин-ҮУИТ-ын бүжигчин А.Түвшинбаяр
- Шилдэг бүжиг дэглээч-“Номадик балет” продакшны балейтмейстер Э.Эрдэнэжаргал
- Шилдэг зураач-“Монгол театр”-ын уран бүтээлч Ч.Батболд
- Шилдэг тайз, дэлгэцийн зохиолч-“Хувь заяа” уран сайхны киноны зохиолч, ерөнхий найруулагч Г.Бямбасүрэн
- Шилдэг продюсер-Монгол улсын Соёлын элч, Соёлын гавьяат зүтгэлтэн Х.Дамдинсүрэн
- Шилдэг жүжигчин-Гавьяат жүжигчин Д.Цэрэндарьзав
- Шилдэг найруулагч-“Фантастик” продакшны “ЗУРА III: ЦЭВЭРЛЭГЭЭ” уран сайхны киноны найруулагч
- Шилдэг кино урлагийн бүтээл-“Хувь заяа” уран сайхны кино “Хувьсал” продакшн
- Шилдэг тайзны уран бүтээл-“Клеопатра” жүжиг “Монгол театр” хүртлээ.