Сүүлийн 24 цагийн байдлаар Улаанбаатар хотоос 12, Дундговь аймгаас найм, Өмнөговь аймгаас 4 тохиолдол тус тус батлагдаж, нийт улаанбурхны лабораториор батлагдсан 51 тохиолдол, сэжигтэй 11 тохиолдол бүртгэгдээд буй. Үүнтэй холбогдуулан Дундговь, Өмнөговь аймгийн Засаг дарга нар тушаал гаргаж, цэцэрлэг, сургууль, өдөр өнжүүлэх төвийн сургалтыг цахимд шилжүүлсэн.
Боловсролын яамны зүгээс үүнийг хууль тогтоомж зөрчсөн гэж үзлээ.
Боловсролын сайд П.Наранбаяр “Сургууль хаана гэсэн ямар ч зөвлөмж гараагүй үед Дундговь, Өмнөговийн засаг дарга нар цахимд шилжүүлсэн нь хууль зөрчсөн гэж үзэж байна. Бид чиглэлээ өгсөн. Хичээлийн үйл ажиллагаа хэвийн болгох чиг өгсөн” гэв.