АНУ-ын Миссури мужийн Фергюсон хотод эсэргүүцлийн цуглаан үргэлжилсээр 10-аад хонолоо. Гэтэл өчигдөр Фергюсон хотын ойролцоо жагсаал болж байгаа газар цагдаа нар бас нэгэн хар арьстан залууг буудан хороожээ. Цагдаа нарын мэдэгдсэнээр талийгаач дэлгүүр тоносон хэрэгт сэжиглэгдэж байсан гэнэ. Түүнийг саатуулах үед цагдаа руу хутга барьж дайрсан тул аргагүй хамгаалалт хийж зэвсэг хэрэглэсэн аж.
Ю.Дэлгэр