Categories
мэдээ нийгэм

Miss world-2018 тэмцээний оролцогч Э.Энхриймаа номын нээлтээ хийв

Азхур номын их дэлгүүрт Монгол эхчүүдийн саруул ухаан шингэсэн номын хуримаа Miss world-2018 тэмцээний оролцогч Э.Энхриймаа өчигдөр хийжээ.

“Сайн ээж – сайхан дэлхий” уриатайгаар дэлхийн гоо сайхны дэвжээнд хүчээ сорихоор зэхэж буй Э.Энхриймаа монгол эхчүүдийн алтан сургааль, нандин захиасуудыг цуглуулан цуврал ном бүтээхээр санаачилсны 100 ээжийн сургаалиас бүрдсэн “Хатан ухаант ээжүүдийн сургааль” номын нээлтээ хийж, олон нийтэд үнэгүй тарааж өгсөн байна

Энэхүү арга хэмжээнд Монголын эмэгтэйчүүдийн “Хатан-Эрдэнэ” холбоо, Одонтой ээжүүдийн холбооны төлөөлөл, Их засаг Их сургуулийн харьяа Дүрслэх урлаг, дизайн технологийн дээд сургуулийн багш, оюутнууд, мисс Э.Энхриймаагийн ар гэрийнхэн, найз нөхөд, яруу найрагч, зохиолчид, урлаг, соёлын салбарынхан зэрэг түүнийг дэмжигчид оролцсон юм.

Эхчүүд, эмэгтэйчүүдийн өгөөмөр хайр, нинжин сэтгэл, үр хүүхдээ хүмүүжүүлэх хатан ухаан шингэсэн, үеийн үед дамжин өвлөгдөх үнэт сургаалиар дүүрэн шинэхэн номын нээлтийг морин хуурын уянга эгшиг, уртын дууны шуранхайгаар мялаасан зочид, дэмжигчдэдээ чин сэтгэлийн талархлаа илэрхийлж мисс Э.Энхриймаа “Дэлхийн гоо үзэсгэлэнгийн талбарт хүчээ сорихдоо би “Ээж бүр үр хүүхдээ зөв, сайхан хүмүүжүүлж, эерэг хандлага төлөвшүүлснээр эх дэлхийн маань олон асуудал, бэрхшээл цаад утгаараа шийдэгдэнэ” гэсэн санааг илэрхийлж “Сайн ээж – сайхан дэлхий” уриалгыг дэвшүүлж байна.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *