Categories
мэдээ нийгэм

“Мишээл экспо”, “Драгон” төвд төрийн үйлчилгээний нэгдсэн төвийн салбарыг нээнэ

Нийслэлээс иргэдэд үзүүлж буй төрийн үйлчилгээнүүдийг нэг дор төвлөрүүлж, зарим үйлчилгээний шийдвэрлэх хугацааг богиносгон, иргэдэд учруулж буй хүндрэл, чирэгдлийг багасгах зорилгоор “Төрийн үйлчилгээний нэгдсэн төв”-ийг “Дүнжингарав” худалдааны төвд байгуулсан.

Өнөөдрийн байдлаар тус төвд сардаа 2000 гаруй иргэн үйлчлүүлдэг гэсэн мэдээ бий. Харин ирэх сард үйлчилгээний төвийн салбаруудыг Мишээл экспо болон Драгон төвд нээхээр бэлтгэл ажил хийгдэж байгаа юм байна. Ирэх сард нээлтээ хийх Мишээл экспо худалдааны төвд нээгдэх үйлчилгээний төвд биржийн үйл ажиллагааг түлхүү явуулахаар төлөвлөжээ. Тухайлбал, Нийслэлээс дэвшүүлж буй зорилтот бүлгийн иргэдэд зориулсан орон сууцны хөтөлбөрүүдээс гадна төлбөрийн чадварт нийцсэн орон сууцны хөтөлбөрүүдийг төвлөрүүлэх аж. Харин Драгон төвийн салбарт биржийн үйл ажиллагааг түлхүү явуулахаар төлөвлөсөн байна. Салбарын байршлаас хамаарч ийнхүү голлон ажиллах салбарыг тодорхойлсон бөгөөд Сонгинохайрхан дүүргийн хувьд орон сууцны гэхээсээ илүүтэй хашааны газар өмчлөлийн асуудал ихтэй гэжээ.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *