Categories
мэдээ нийгэм

“Миний гэр бүл- Миний аз жаргал” аян үргэлжилж байна

Ховд аймгийн Гэр бүл хүүхэд, залуучуудын хөгжлийн газраас “Миний гэр бүл- Миний аз жаргал” аяныг энэ оны тавдугаар сарын 15-наас ирэх оны тавдугаар сарын 15-ныг хүртэл нэг жилийн хугацаанд өрнүүлж байна.

Аймгийн албан байгууллагын удирдлага бүр ажилтан, албан хаагчдынхаа ар гэрийн асуудалд анхаарч, хүүхдүүд эцэг эхээрээ бахархах үзлийг төлөвшүүлэх зорилго бүхий тус аян Онцгой байдлын газарт өрнөлөө. Газрын дарга, дэд хурандаа Б.Алтанбадралт байгууллагын хүүхэд хамгааллын бодлогын баримт бичигт гарын үсэг зурав.

Ингэснээр хүүхдийн эрүүл аюулгүй орчинд амьдрах эрхийг хамгаалах, хүүхдэд үйлчилгээ үзүүлдэг байгууллагуудад тавих анхаарал халамж сайжирна гэж үзэж буй. “Гэр бүлийн үнэ цэнэ-Хамтын амьдралын утга учир” сэдвээр Ховд аймгийн ГБХЗХГ-ын хүүхдийн эрхийн улсын байцаагч О.Мандалсүрэн, залуучуудын асуудал хариуцсан мэргэжилтэн Б.Ичинхорлоо нар “Хүмүүжлийн эерэг арга” сэдвээр Онцгой байдлын газрын ажилтнуудад мэдээлэл өгөв.

Үүний дараа аймгийн Ус цаг уур орчны шинжилгээний төвд аян үргэлжлэв. Төвийн дарга А.Энхзаяа удирдах албан тушаал эрхэлж байгаа эмэгтэйн хувьд өрх гэрийн амьдралын чанарыг дээшлүүлж, гэр бүлийн гишүүдийн хандлага, зан үйлийг өөрчлөх нөлөөллийн ажлуудыг тогтмол зохион байгуулж буй талаар танилцуулав.

Монгол улсын нийт өрхийн тоо 860 гаруй мянгад хүрсэн ч өрх толгойлсон эрэгтэй, эмэгтэйчүүдийн тоо өсч 80 гаруй мянган өрх толгойлсон эхчүүд байгаа нь нийт өрхийн 10 орчин хувийг эзэлж буй аж. Тиймээс эцэг эх, хүүхэд, албан байгууллагын дун өрнүүлж байгаа тус аян орон нутагт гэр бүлийн дулаан уур амьсгалыг бүрдүүлж, эерэг өөрчлөлт авчирна хэмээн албаныхан үзэж буй.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *