Categories
мэдээ нийгэм

​“МИАТ” онцгойгийн 10 алба хаагчид гэр бүлээрээ нэг удаа үнэгүй зорчих эрх бэлэглэв

Түймрийн голомтод ажиллаж байгаа гал сөнөөгчид болон Онцгой байдлын байгууллагын хүчин чадлыг нэмэгдүүлэхэд тус болох дэмжлэг үзүүлэх хандив, тусламж Онцгой байдлын ерөнхий газарт ирсээр байна.

Энэхүү сайн дурын аянд нэгдсэн “Төрийн банк”-ны бүтээгдэхүүн хариуцсан захирал Л.Жамбасүрэн 10 сая төгрөгийг, “Чингис хаан олон улсын нисэх буудал”-ын хамт олноос 7.720.000 төгрөгийг тус тус хандивлалаа.

Үндэсний агаарын тээвэрлэгч “МИАТ” ХК-ийн зүгээс хамт олныхоо дунд хандивын аян өрнүүлж 6,137,000 төгрөг цугларсныг өнөөдөр ОБЕГ-т хүлээлгэн өгөв. Мөн улс орон, ард иргэдээ ой хээрийн түймрийн гамшиг ослоос авран хамгаалах үйлсэд амь насаа үл хайхран ажиллаж байгаа Онцгой байдлын алба хаагчдаас 10 хүнийг гэр бүлийн хамтаар “МИАТ” ТӨХК-ийн нислэг үйлддэг чиглэлд нэг удаа үнэ төлбөргүй аялуулах эрхийн бичгийг гардуулсан юм. Тус компанийн агаарын хөлгийн засварын залуус гар доорх материал ашиглан хийсэн троссон шүүр, цохиур зэргийг бэлэглэж, хандивын аянд нэгджээ.

Түүнчлэн хэвлэл мэдээллийн байгууллагууд төлөөлөл болох “Балдорж сан”, “Япон Монголын соёл, эдийн засгийн харилцааны нийгэмлэг”-ийн тэргүүн Сато Норикотой хамтран 2000 ширхэг амны хаалт бэлэглэсэн байна.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *