Categories
мэдээ нийгэм

“Мэргэжлийн боловсрол сургалт-Ажилсаг Монгол” сэдэвт зөвлөлгөөн энэ сард болно

Өнөөдөр Засгийн Газар, ХНХЯ, ХБНГУ-ын Олон улсын хамтын ажиллагааны нийгэмлэгтэй хамтран “Мэргэжлийн боловсрол сургалт-Ажилсаг Монгол” сэдэвт Үндэсний зөвлөлгөөнийг энэ сарын 18, 19-нд зохион байгуулахаар сэтгүүлчдэд мэдээллээ.
УИХ-ын гишүүн Д.Тэрбишдавга, ХНХ-ын дэд сайд С.Мөнгөнчимэг, ХБНГУ-аас Монгол улсад суугаа ЭСЯ-ны нэгдүгээр нарийн бичгийн дарга Кристинн Гласс нар оролцож удахгүй болох Үндэсний зөвлөлгөөн болон Монгол улсын мэргэжлийн боловсрол, сургалтын өнөөгийн байдал тулгамдаж буй асуудал, цаашид хэрэгжүүлэх арга хэмжээний талаар мэдээлэл өгөв.
Хоёр өдрийн турш үргэлжлэх зөвлөлгөөний эхний хэсэг Налайх дүүрэгт болох бөгөөд Төрийн болон ТББ, Олон улсын судлаачид, эрдэмтдийг оролцуулан “Мэргэжлийн боловсрол сургалтын чанарт нөлөөлөх гол хүчин зүйлс”, “Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн ур чадвар эзэмших боломжууд” зэрэг олон сэдвээр илтгэл тавьж хэлэлцүүлнэ.Энэ үеэр тус дүүргийн төв талбайд мэргэжил сурталчлах өдөрлөг болж МСҮТ болон Политехникийн коллежууд сургуулиа танилцуулан шинэ элсэлтээ авах юм. Мөн дүүргийн Хөдөлмөрийн бирж иргэдэд үйлчлэх аж. Мөн Үндэсний зөвлөлгөөн Төрийн ордонд хоёр дахь өдрөө үргэлжлэх бөгөөд Ерөнхий сайд У.Хүрэлсүх, УИХ-ын, Засгийн газрын гишүүд, мэргэжлийн сургалтын байгууллагын багш судлаачид, ажил олгогч, оюутан, сурагчид оролцоно.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *