Categories
мэдээ нийгэм

Маргаашнаас ихэнх нутгаар цасан болон шороон шуурга шуурна

Ойрын өдрүүдэд зарим аймагт цас орж хаваржилт хүндэрч байгаатай холбогдуулан Онцгой байдлын ерөнхий газрын холбогдох мэргэжилтнээс энэ талаар тодруулахад “Ойрын өдрүүдэд цаг агаар тогтворгүй байх бөгөөд маргаашнаас ихэнх нутгаар цасан болон шороон шуурга шуурна. Энэ нь 15-ныг хүртэл үргэлжилнэ гэж цаг уураас мэдээлэл ирсэн” гэв. Манай орны нийт нутаг дэвсгэрийн 20 орчим хувь нь цасгай байгаагаас Завхан аймгийн Баянтэс, Баянхайрхан, Их-Уул, Тосонцэнгэл, Яруу, Тэлмэн, Тэс сум, Увс аймгийн Баруунтуруун, Наранбулаг, Зүүнговь, Түргэн, Малчин, Тэс сумьш нутгаар цасны зузаан 20-40 см-т хүрч хоёр аймгийн 13 сум цагаан зудтай байгаа аж. Үүнтэй холбоотойгоор Сүхбаатар, Увс, Архангай, Завхан, Баянхонгор аймагг хамгийн их буюу 536536 толгой мал хорогджээ. Харин мал төллөлт 98 хувьтай байгаа аж. Маргаашнаас цасан болон шороон шуурга шуурч мал төллөлтөд сөргөөр нөлөөлж болох тул малчдыг анхаарал болгоомжтой байхыг ОБЕГ-аас сэрэмжлүүллээ.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *