Categories
мэдээ нийгэм

Маргаашнаас эхлэн АНЭУ-руу визгүй зорчих боломжтой болжээ DNN.mn

Манай улсын иргэд энэ сарын 28-ны өдөр буюу маргаашнаас Арабын Нэгдсэн Эмират Улс руу 30 хүртэл хоногийн хугацаанд визгүй зорчих боломжтой боллоо хэмээн Гадаад харилцааны сайд мэдэгдлээ.

Абу Даби хотноо өнгөрсөн сарын 28-ны өдөр гарын үсэг зурсан “Дипломат, албан/тусгай, сервис болон энгийн паспорт эзэмшигчдийг визийн шаардлагаас харилцан чөлөөлөх тухай Монгол Улсын Засгийн газар, Арабын Нэгдсэн Эмират Улсын Засгийн газар хоорондын харилцан ойлголцлын санамж бичиг” нь ийнхүү хүчин төгөлдөр болж байгаа аж.

Түүнчлэн Бүгд найрамдах Мальдив улс руу 30 хоногийн хугацаанд визгүй зорчих эрх ирэх оны нэгдүгээр сарын 12-ны өдрөөс хэрэгжиж эхэлнэ.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *