Categories
мэдээ нийгэм

​”Маргааш бүх нийтээр амарч, автомашины дугаарын хязгаарлалт үйлчлэхгүй”


Маргааш буюу зургадугаар сарын 1-нд бүх нийтийн амралтын өдөр.

Коронавируст цар тахлын нөхцөл байдлаас шалтгаалан “Олон улсын хүүхдийн эрхийг хамгаалах өдөр”-ийг улсын хэмжээнд нийтээр тэмдэглэхгүй, тухайн өдөр үзэсгэлэн, худалдаа, олон нийтийг хамруулсан арга хэмжээ зохион байгуулахгүйг холбогдох албаныхан мэдээлсэн.

Нийтээр тэмдэглэх баярын болон тэмдэглэлт өдрүүдийн тухай хуульд:

Зургадугаар сарын 1-нд Хүүхдийн баярын өдрөөр бүх нийтээр амарна гэж заасан байдаг.

Бүх нийтийн амралтын өдөр автомашины дугаарын хязгаарлалт үйлчлэхгүйг Тээврийн цагдаагийн албанаас мэдэгдлээ.

Харин Лхагва гарагт хэвийн горимд шилжиж, 3, 8-аар төгссөн улсын дугаартай тээврийн хэрэгсэл замын хөдөлгөөнд оролцохгүй.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *