Categories
мэдээ нийгэм

Маргааш Б.Хурц нарын есөн хүний шүүх хурал болно

Төр нийгмийн нэрт зүтгэлтэн С.Зоригийг хөнөөсөн хэргээр ял эдэлж буй Б.Содномдаржаа, Т.Чимгээ нарыг эрүүдэн шүүсэнтэй холбоотойгоор Тагнуулын ерөнхий газрын дарга асан, хошууч генерал Б.Хурц, УЕП-ын орлогчоор ажиллаж байсан Г.Эрдэнэбат нарын есөн хүнийг шалгаж байгаа билээ. Хэргийн урьдчилсан хэлэлцүүлгийг энэ сарын 8-нд Төв аймгийн анхан шатны шүүхэд хийж шүүх хурлыг товлосон. Хэрэгт гэрчээр талийгаач С.Зоригийн эхнэр Б.Булган оролцож байгаа бол ял эдэлж буй Т.Чимгээ, Б.Содномдаржаа нар хохирогчоор тогтоогджээ. Б.Хурц нарын есөн хүний гэм бурууг анхан шатны шүүх хурал маргааш 10:00 цагт Төв аймгийн шүүхэд болно.

One reply on “Маргааш Б.Хурц нарын есөн хүний шүүх хурал болно”

Профессиональный сервисный центр по ремонту бытовой техники с выездом на дом.
Мы предлагаем:сервисные центры по ремонту техники в мск
Наши мастера оперативно устранят неисправности вашего устройства в сервисе или с выездом на дом!

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *