Хүүхдийн эрхийг хамгаалах өдөр буюу маргааш хэд хэдэн газарт авто замын хөдөлгөөнийг хязгаарлах юм.
Тухайлбал,
- Чингисийн өргөн чөлөө
- Их сургуулийн гудамж (Самбуугийн гудамжнаас Энхтайваны өргөн чөлөө хүртэл)
- Хуульчдын гудамж
- Ерөнхий сайд А.Амарын гудамж
- П.Гэндэнгийн гудамж (Олны нэрлэдгээр Засгийн газрын ордны баруун, зүүн зам, Спортын ордны баруун тал болон Туушингийн урд зам
- Өглөөний гудамжны хойд талын зам
- Шангри-Ла-гаас Хүүхдийн ордон хүртэлх зам)-д тээврийн хэрэгслийн хөдөлгөөнийг хаана.
Тухайн өдрийн 08:00-20:00 цагт замын хөдөлгөөн хязгаарлах юм.